ОХУ-ын “Иванушки International” хамтлагийн дуучин Олег Яковлев өнөөдөр өглөө өвчний улмаас таалал төгссөн байна.
Энэ тухай мэдээг түүний гэргий жүжигчин Александра Куцевол баталжээ. Тэрбээр “Өнөөдөр өглөө 07.05 цагт амьдралын минь чухал эр хүн өөд боллоо.
Миний сахиусан тэнгэр, миний аз жаргал... Чамгүйгээр би одоо яаж амьдрах билээ?.. Нисдээ Олег! Би үргэлж чамтай байх болно” хэмээн Инстаграм хуудаснаа бичсэн байна. Тэрээр 1998-2013 оныг дуустал “Иванушки International” хамтлагийн бүрэлдэхүүн байсан бөгөөд хожим нь бие даан уран бүтээл туурвиж байсан юм.