Испани, Итали, Орос, Монгол 4 улсын шилдэг уран бүтээлчид Монголын тайзнаа цугларан Бароко урсгалын “Гранд” гала тоглолтоо 6-р сарын 29-ны өдөр 19:00цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байгаа билээ.
Тоглолтод: Улсын Филармонийн Симфони найрал хөгжимчид Италийн алдарт удирдаач Якобо Сипари Ди Пескассэроли-ийн удирдлага дор тоглох бөгөөд Италид aмьдардаг монгол дуучин С.Аяна, дуурийн урлагийн олон улсын алдар хүндтэй итали дуучин Франко Черри (Puccini Foundation), Пиэтрo Тоскано(As.Li.Co.), Кончeтта Пэпэрè ( Theatre of Verdi of Salerno), Сабина Галициа ( Europa in Canto ) нар, мөн Испанийн нэрт дуучин Игнацио Прието (Recital Lirico), ОХУ-ын төгөлдөр хуурч Викториа Халилова нар оролцон тоглоx ба ОXУ-ын Марийнский Театрын гоцлол дуучин T. Энxбaт, Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин М.Дaриймaa, “NUANS” xамтлагийн гоцлол дуучин М.Амарсанаа, М.Боргилчулуун, Д.Дуйнxэржав, Д.Шагдарсүрэн нар болон залуу дуурийн дуучин, уран бүтээлч Э. Очирсайxан нар оролцох юм.
Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаас болон 1900-1617 үнэгүй хүргэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 70148012, 99196623