Э.Амартүвшин Италийн Верона хотын алдарт “Арена Амфитеатр”-т дуулах гэж байна
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотын Чайковскийн нэрэмжит консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийг концерт хувилбараар дуулсан. Үргэлжлүүлэн тавдугаар сард Израйлийн шинэ театрт, Италийн Салерно хотын театрт дуулсан билээ.
Энэ удаад тэрбээр 1936 оноос хойш зохион байгуулагдаж буй "Arena di Verona" дуурийн фестивальд зориулан тоглож буй таван дуурийн нэг болох Ж.Вердийн "Риголетто" дуурийн Риголеттогийн дүрд дуулах аж.
Сэтгэгдэл (1)