Монгол орон даяар долдугаар 1-нд буюу ирэх бямба гарагт “Тамирчдын өдөр” хэмээх тамирчдын баярыг тэмдэглэхээр болжээ. Найм дахь жилдээ тэмдэглэх тус өдрийн эхэнд спортынхон Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх аж.
Мөн Монголд шинэ тутам хөгжиж буй граунд гольф, дартс, нисдэг таваг, олс таталт, ширээний шагай, 3х3 сагсанбөмбөг, нийтийн бүжиг зэрэг спортын төрлөөр тэмцээн зохион байгуулах юм байна.
Энэ баярт Монгол Улсын нэрийг дэлхийд мандуулсан үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, Үндэсний шигшээ багийнхан, дүүргүүдийн БТСГ, Спорт хороод, хүчний байгууллагууд оролцоно. Мөн салбартаа үр бүтээл, өндөр амжилт гаргасан шүүгч, тамирчин, дасгалжуулагчдад цол, зэрэг олгох ёслол болно хэмээн БТСГ-аас мэдээллээ.