Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё ирэх сарын 9-23- нд болохоор товлогджээ. Башёны зүгээр жигүүрийг өнгөрсөн сард 38 дахь түрүүгээ авсан ёкозүна Хакүхо М.Даваажаргал тэргүүлэх бол баруун жигүүрийг Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэх юм байна.
Харин зүүний дагаварт Кисенасато, барууны дэд магнайгаас Какирюү М.Ананд босно. Дээд зиндаанд Монголын есөн бөх барилдах бөгөөд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арслан цолтнуудаа тэргүүлэн барилдахаар болж байна.
Энэ башёд Тамаваши Б.Мөнх-Оргил сэкиваке цолтойгоор дөрөв дэх удаагаа барилдах бол маэгашира цолтнуудаас Чиёошима Г.Мөнхсайхан зүүний тавд, Ичиножёо А.Ичинноров зургаа, Такайнова А.Баасандорж долоод, Араваши Э.Дөлгөөн 12-д бичигдлээ.