Олимпийн 23 алтан медальт, АНУ-ын алдарт усанд сэлэгч Майкл Фелпс аварга махчин загастай уралдахаар болжээ.
Ирэх сарын 23-нд болох уралдааны зохион байгуулагчаар Discovery суваг ажиллах юм байна. Уралдаан хаана болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Махчин загас цагт 40 километр хүртэл хурдлах чадвартай. Харин Майкл Фелпс цагт 10 орчим километрийн хурдтай сэлэх боломжтой юм.
Майкл Фелпс хамгийн сүүлд Рио 2016 олимпийн үеэр ганцаарчилсан төрлөөр 13 дахь медалиа хүртэж, 2168 жилийн өмнө эртний олимпч Родоссын Леонидасын тогтоосон дээд амжилтыг эвдсэн юм.