Энэ жил 47 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Италийн “Giffoni Film Festival”-д монголын уран бүтээлчид амжилттай оролцжээ.
Италийн Салерно хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулсан уг наадамд дэлхийн 50 гаруй орны 500 гаруй уран бүтээлч өөрсдийн киногоо үзэгч, шүүгчдэд толилуулсан байна. Энэ жилийн кино наадамд Монгол Улсаас “Чингисийн хүүхдүүд” кино бүх насны ангилалд, “Цагаан хадаг” кино 13-15 насны ангилалд тус тус өрсөлдсөн. Хурдан морины унаач хүүхдийн талаар өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” кино нь бүх насны ангилалд өрсөлдсөн нь Монголын кино урлаг дэлхий дахинд танигдаж, гадаадын зах зээлд бүтээлээ хүргэх боломж нээгдэж буйг явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.