-
2017 оны 8 сарын 15
Монголын Уулчдын үндэсний холбоо, Нийслэлийн нийтийн биеийн тамирын хороотой хамтран Хаданд авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг.
2017 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 19-ны бямба гаригт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зохиогдоно.
-
2017 оны 8 сарын 15
Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд зургаан алт, 18 мөнгө, 30 хүрэл, нийт 54 медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес дэх удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна. Тэгвэл гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Монголын бөхчүүддээ Парисын дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсэж захыг нь мушгих үлдлээ.
ДАШТ-Д ХҮЧ ҮЗЭХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (“Хангарьд” спорт хороо)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (“Аваргууд” академи)
65 кг: Нармандахын Лхамгармаа (“Алдар” спорт хороо)
70 кг: Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо)
74 кг: Доржваанчигийн Гомбодорж (“Сүлд” спорт хороо)
86 кг: Оргодолын Үйтүмэн (“Алдар” спорт хороо)
97 кг: Өлзийсайханы Батзул (“Хүч” спорт хороо)
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (“Хүч” спорт хороо)
Эмэгтэйчүүдийн 48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл (“Хангарьд” спорт хороо)
53 кг: Даваасүхийн Отгонцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг (“Хилчин” спорт хороо)
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
60 кг: Баатаржавын Шоовдор (“Хилчин” спорт хороо)
63 кг: Пүрэвдоржийн Орхон (“Алдар” спорт хороо)
69 кг: Очирбатын Насанбурмаа (“Алтай” констракшн)
75 кг: Ган-Очирын Уртнасан (“Хилчин” спорт хороо)
-
2017 оны 8 сарын 14
Монгол хүн олимпийн дэвжээнээс алтан медаль хүртсэн өдөр өнөөдөр тохиож байна. 2008 оны наймдугаар сарын 14 буюу есөн жилийн өмнөх энэ өдөр Найдангийн Түвшинбаяр Бээжингийн
-
2017 оны 8 сарын 13
Морокко улс 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авахаар өрсөлдөхөөр болжээ. Тус энэхүү том тэмцээнийг зохион байгуулах эрхийн
-
2017 оны 8 сарын 13
Та гадаад хэл сурахдаа их цаг зарцуулж байна уу? Эсвэл яаж сурах аргаа олохгүй байна уу?
-
2017 оны 8 сарын 13
Энэ сарын 19, 20-нд Хүй долоон худагт Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ойд зориулсан шагайн харвааны тэмцээн болох гэж байна.
-
2017 оны 8 сарын 12
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 10 хүрэхгүй хоногийн дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ийг өмнөх дэлхийн чансааг гаргалаа. Дэлхийн чансааг гаргахдаа өнгөрсөн долдугаар сард болсон Али Алиевын нэрэмжит тэмцээн, “Poland Open”, Мадридын Гранпри, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн залуучуудын ДАШТ-ийг харгалзан гаргасан байна. Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав, нийт 10 бөх багтсан юм. Эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн долдугаар сард Польшийн нээлттэй тэмцээн болон Мадридын Гранприд түрүүлж, “давхар цохилт” хийсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон хоёр байр урагшилж, аман хүзүүдэв. Түүний жинд саяхан хөдөлмөрийн баатар болсон Соронзонболдын Батцэцэг энэ жилийн Азийн аваргад түрүүлсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр ес, ОУХМ Занданбудын Занабазар 14, 70 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран 16, 86 кг-д Пүрэвжавын Өнөрбат 18, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 19, эмэгтэйчүүдийн 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 14, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 17, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 12 дугаар байрт бичигдэв.
-
2017 оны 8 сарын 11
Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан шагайн харвааны тэмцээн Хүй долоо худагт наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болох юм байна. Монголын үндэсний уламжлалт Шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, ахмад харваачдаас залуу үед уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шагайн харвааг зохион байгуулж байгаа аж.
Энэ талаар Монголын шагайн харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэбаатар ”30-н жилийн ойн шагайн харваа нь Монголын Шагайн харвааны холбооны “Шагайн нэгдсэн харвааны дүрэм”-ийн дагуу явагдана. Техникийн зөвлөгөөнийг 2017 оны 08 сарын 18-ний 10:00 цагт хийнэ. Хатуу мэдүүлэгт хамаарагдаагүй харваачид нэг баг болж орж болно. Нэг баг 7-9 харваачтай байна. Шагайн харвааны тэмцээнд дутуу тохойгоор оруулахгүй, өсвөрийн харваачид 9 тохойгоос оролцож болно. Харваач бүрт мандат олгоно. Мандатгүй болон мандатны зөрчилтэй харваачийг тэмцээнд оролцуулахгүй. 30-н жилийн ойн шагайн харвааг тусгай кодексийн дагуу Холбооноос томилогдсон шүүгчид шүүж явуулна” гэлээ.
Мөн МШХХ-ны Анхдугаар бага хурлаар батлагдсан журмын дагуу шинээр тандартчилагдсан Цол, Зэрэг, Малгай, Малгайн тэмдэг, залааг эдэлж хэрэглэнэ. Шагайн харвааны тэмцээнд оролцож буй бүх харваачид Үндэсний дээл хувцастай оролцох ёстой юм байна.
Тэмцээний шагнал:
I байр /9 харваач/ - Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
Зурхай II байр /9 харваач/- Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Зурхай III байр /9 харваач/- Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Зурхай IV байр /9 харваач/- Өргөмжлөл, мөнгөн шагнал
V байр /9 харваач/- Өргөмжлөл, мөнгөн шагнал
VI байр /9 харваач/- Өргөмжлөл, мөнгөн шагнал
VII байр /9 харваач/- Өргөмжлөл, мөнгөн шагнал
VIII байр /9 харваач/- Өргөмжлөл, мөнгөн шагнал.
МШХХ-НЫ 30-Н ЖИЛИЙН ОЙН ШАГАЙН ХАРВААНЫ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР
/08 сарын 18 Баасан гараг/
10:00-11:00 30-н жилийн ойн шагайн харвааны Техникийн зөвөлгөөн
14:00-14:20 МШХХ-ны 30-н жилийн ойн баярын хурлыг нээж. МШХХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ц.Энхбат үг хэлнэ.
14:20-15:00 МШХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэбаатар илтгэл тавина.
15:00-15:30 МШХХ-ны 30-н жилийн ойд уригдсан Яам,агентлагийн зочид төлөөлөгчид нийт харваачиддаа баяр хүргэж үг хэлнэ. Мөн харваачдад шагнал гардуулна.
15:30-16:00 МШХХ-ны 30-н жилийн ойн хүрээнд бүтээгдсэн номын нээлт номын уран бүтээлчдийн танилцуулга. Номын дээжийг ирсэн зочид төлөөлөгчидөд гардуулна.
16:00-17:00 МШХХ-ны 30-н жилийн ойн хүрээнд бүтээгдсэн баримтат киноны уран бүтээлчидийн танилцуулга, киноны нээлт.
17:00- 18:00 МШХХ-ны 30-н жилийн ойд зориулсан урлагын тоглолт. МШХХ-ны 30-н жилийн ойн баярын хурал Улаанбаатар чуулгад болно.
/08 сарын 19 Бямба гараг/
11:00-11:30 МШХХ-ны 30-н жилийн ойн шагайн харвааны нээлт мөн МШХХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ц.Энхба:т нээж үг хэлнэ. /Хүй Долоон худагт/
11:30-1230 МШХХ-ны 30-н жилийн ойн шагайн харвааны тэмцээний нээлтийн ёслолд зориулагдсан урлагын тоглолт.
12:30-13:00 МШХХ-ны 30-н жилийн ойн хүрээнд нийт шагайн харваачиддаа бэлэг дурсгалын зүйл гардуулна.
14:00-17:00 МШХХ-ны 30-н жилийн ойн Шагайн харвааны тэмцээн.
Эх сурвалж: Монголын шагайн харвааны холбоо
-
2017 оны 8 сарын 11
Хурд хамтлагийнхан хандивын тоглолт хийж цугласан орлогийг нь Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргасан билээ.
Тэгвэл тус хамтлагийн хандивын тоглолтыг энэ сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов зарлаад байсан ч арга хэмжээ давхацсан тул хойшлуулжээ.
Улмаар “Бид эх орондоо хайртай” тоглолт ирэх есдүгээр сарын 2-нд 18.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна.
-
2017 оны 8 сарын 11
”Сантьяго-2017” жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -60кг-д Б.Нармандах хүрэл медаль хүртжээ. Тэрбээр 2015 оны өсвөрийн ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил өсвөрийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бол дэлхийн аваргад ийнхүү Монголын анхны медалийг авчирч буй юм.
Эхний тойрогтоо хийлж Узбекстаны Зафарбек Урманалиевийг хоёр вазари авч илүүрхэн ялж улмаар Канадын Де Жесус Донтаег вазаригаар ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Луигиг хоёр вазаригаар хожиж яваад барилдааны төгсгөлд нь иппон буулгасан.
Хагас шигшээд Казахстаны Салимбайев Нурзатад цэвэр ялагдаад хүрэл медалийн төлөө Украйны Черновыг вазари үнэлгээгээр ялжээ.
-
2017 оны 8 сарын 11
11:00 цагт: ”Тайпэй-2017” дэлхийн оюутны зуны ”Универсиад” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны дөрвөн давхарын хурлын танхимд болно. Энэ үеэр Монголын багийн ахлагчид төрийн далбаа гардуулах ёслол болох юм.
11:00 цагт: ”Нийслэлийн Өргөө амаржих газрын засварын төсөл”-д гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон холбогдох албаныхан оролцоно. Нийслэлийн Өргөө амаржих газрын хурлын Б зааланд
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт: Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсрол төвөөс хамтран зохин байгуулах “Залуучууд-Эерэг өөрчлөлтийн хүч” арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.
11:30 цагт: Биеийн тамир, спортын газраас Олон улсын хүүхдийн спортын VII наадмын талаар мэдээлэл хийнэ.
-
2017 оны 8 сарын 10
Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин Моломын Түмэнбаяр ДАШТ-ний шагналт 5-р байрт шалгарчээ
-
2017 оны 8 сарын 09
Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхэллээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 70 гаруй орны 10000 орчим тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөж байна. Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болж, сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий олон удаагийн медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Шурагийн Баянмөнх 40-өөс дээш насны 130 кг-ын жинд мөнгө, “Хүч” спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Баатарын Төмөрбаатар 80 кг-д хүрэл медаль хүртэв. Өнөөдөр чөлөөт бөхийн төрөл явагдана.
-
2017 оны 8 сарын 08
Олон улсын спортын хүүхдийн VII наадам энэ сарын 12-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчид спортын 11 төрлөөр өрсөлдөх аж.
“Найрамдал” зусланд болох энэхүү наадам сагсан бөмбөг, волейбол, байт харваа, бокс, теннис, чөлөөт бөх, ширээний теннис зэрэг төрлүүдэд шилдгүүдээ тодруулна.
-
2017 оны 8 сарын 08
Чили Улсын Сантьяго хотноо жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ болно. Тус тэмцээнд дэлхийн 68 улсын эрэгтэй 235, эмэгтэй 206 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн байна.
Харин манай улсаас энэхүү тэмцээнд 14 тамирчин зодоглохоор өмнөд америк тивийг зорилоо. Манай баг тамирчдыг ”Монголын жүдо академи”-ийн дасгалжуулагч ОУХМ, олон улсын шүүгч, Л.Лувсандэмбэрэл, ”Боржин төв” дэвжээний дасгалжуулагч, олон улсын шүүгч Д.Алтантуяа, Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч С.Баяржаргал нар дасгалжуулан оролцоно.
ДАШТ-д оролцох Монгол Улсын баг:
Эрэгтэй:
50 кг: Ганбүргэдийн Тэмүүжин /Чингэлтэй дүүрэг/
Бямбажавын Цогт-Очир /”Хангарьд” спорт хороо/
55 кг: Бямбасүрэнгийн Сүхбат /Баянзүрх дүүрэг, “Женко” клуб/
60 кг: Баянмөнхийн Нармандах / Баянзүрх дүүрэг, “Женко” клуб/
Батбаатарын Намуунбаяр /Монголын жүдо академи/
73 кг: Батхуягийн Адъяасүрэн /Сүхбаатар аймаг/
Гантулгын Мөнх-Эрдэнэ /ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
81 кг: Сэргэлэнгийн Мөнхбаяр /Булган аймаг/
Эмэгтэй:
44 кг: Ганболдын Бүрнээбаяр /”Боржин төв” дэвжээ/
Баасансүрэнгийн Ойдовчимэд /Хан-Уул дүүрэг, “Женко” клуб/
48 кг: Эрдэнэдалайгийн Нүрзэдмаа /Баянхонгор аймаг/
52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам /Баянхонгор аймаг/
57 кг: Цэрэнжавын Цэрэндолгор /Чингэлтэй дүүрэг/
70 кг: Саранцэцэгийн Лхагвадулам /Чингэлтэй дүүрэг/
-
2017 оны 8 сарын 07
Энэтхэг улсад зохион байгуулагдсан олон улсын математикийн тэмцээнд манай улсаас 24 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Энэхүү тэмцээнд оролцсон ихэнх сурагчид медаль зүүснээс гадна өмнөх жилүүдийн амжилтаа ахиулсан байна. Тодруулбал Сант сургуулийн тавдугаар ангийн сурагч н.Энэрэл амжилттай оролцож алтан медаль хүртжээ.
Тус тэмцээн нь ахлах, бага, дунд ангиллын дунд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
-
2017 оны 8 сарын 06
Наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Украин улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Украины эрэгтэйчүүдийн шигшээ багт 2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Алан Засеев, ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2013 оны Европын аварга Павел Олейник, ЕАШТ-ий медальт Андрей Яценко, Семен Радулов тэргүүтнүүд багтсан. Тэгвэл бүсгүйчүүд нь бүр хүчирхэг багийг Францын нийслэлд илгээхээр болжээ. Тодруулбал, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Юлия Ткач, ДАШТ-ий алт, хүрэл медальт, ЕАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальт, Екатерина Бурмистрова, ДАШТ-ий хүрэл медальт Татьяна Кит тэргүүтэй бүсгүйчүүд Парисын дэвжээнд зодоглоно.
УКРАИНЫ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Андрей Яценко
61 кг: Иван Билейчук
65 кг: Гор Оганесян
70 кг: Семен Радулов
74 кг: Василь Михайлов
86 кг: Любомир Сагалюк
97 кг: Павел Олейник
125 кг: Ален Засеев
Эмэгтэйчүүдийн 48 кг: Оксана Ливач
53 кг: Ирина Гусяк
55 кг: Татьяна Кит
58 кг: Ирина Чихрадзе
60 кг: София Бондарь
63 кг: Юлия Ткач
69 кг: Алла Белинская
75 кг: Екатерина Бурмистрова
-
2017 оны 8 сарын 04
“Тампере-2017” залуучуудын ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга “Алдар” спорт хорооны тамирчин Бат-Оршихын Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Тамперегийн дэвжээнд 1/8 шигшээд залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Нодира Сабироваг 12:2-оор, шөвгийн наймд Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялж, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга АНУ-ын 17 настай охин Камерон Жайлен Геринийг нэг минутад оноогоор (12:2) цэвэр ялснаар Финландад Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа. Энэ нь Монголын бөхчүүдийн залуучуудын ДАШТ-ээс 27 дахь хүрэл медаль болж байна. Энэ жинд ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 2012 онд Тайландын Паттая хотод болсон тэмцээнд алтан медаль хүртэж, дараа жил нь Софид хүрэл медалиар энгэрээ мялаасан. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 2010 онд Будапештийн ДАШТ-д 51 кг-д хүрэл медаль хүртэж байв.
Маргааш эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа Украины Алёна Кремзертэй, 63 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Болгарын Юлиана Яневатай, 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр Беларусийн Анастасья Зимианковатай 1/8 шигшээ барилдаанд тус тус хүч үзнэ.
-
2017 оны 8 сарын 04
“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадмын тасалбарын үнэ 20.000 мянган төгрөг.
-
2017 оны 8 сарын 03
Финландын Тампере хотод болж буй залуучуудын ДАШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл өндөрлөлөө. Манай улсаас Тамперегийн дэвжээнд дөрвөн залуу хүч үзсэнээс хоёр нь хүрэл медаль хүртэж, хоёр нь шагналт байрт орж тун боломжийн амжилт үзүүлэв. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян, 66 кг-д Роман Димитриевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгө, залуучуудын УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Жон Петерсоны нэрэмжит тэмцээний аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхтуяагийн Тэмүүлэн нар хүрэл медаль хүртсэн. Тэд Монголын тамирчдаас залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40, 41 дэх медаль, 25, 26 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Түүнчлэн 125 кг-д Хөлөнбуйрын ОУТ-ий хүрэл, залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт, Жон Петерсоны нэрэмжит тэмцээний аварга “Аварга” сургуулийн тамирчин Даваадоржийн Эрдэнэтулга тав, 60 кг-д 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах наймдугаар байрт орсон юм. Скандинавын хойгт АНУ-ын бөхчүүд гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай (ганцхан 50 кг-д медальгүй хоцорсон) багийн дүнгээр тэргүүлж, ОХУ дөрвөн алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальтай үзүүрлэв. Харин нөгөө ганц алтыг Азербайжаны Шахин Мухтаров 50 кг-ын жинд хүртлээ. Маргааш эмэгтэйчүүдийн төрөл эхлэх бөгөөд 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 44 кг-д Г.Пүрэвсүрэн (Мөнхийн хүчтэн) ОХУ-ын Анжелеко Федорова, 51 кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар) Узбекистаны Нодира Сабирова, 67 кг-д Э.Даваанасан (Алдар) Александра Николетатай тус тус 1/8 шигшээд оноолт таарчээ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН
50 кг: 1. Шахин Мухтаров (Азербайжан) 2. Карен Зурабян (Армен) 3. Акбар Кенжебек (Кыргызстан), Нармандахын Насанбуян (Монгол)
55 кг: 1. Датон Фикс (АНУ) 2. Исмаил Гаджиев (ОХУ) 3. Афган Хашалов (Азербайжан), Арсен Харутюнян (Армен)
60 кг: 1. Абдул Ахмедов (ОХУ) 2. Митчел Макки (АНУ) 3. Йонес Эмамичогае (Иран), Хироми Сакаки (Япон)...8. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Монгол)
66 кг: 1. Давид Баев (ОХУ) 2. Райан Эндрю Дикин (АНУ) 3. Энхтуяагийн Тэмүүлэн (Монгол), Иверико Жулакидзе (Гүрж)
74 кг: 1. Марк Холл (АНУ) 2. Иса Шапиев (Узбекистан) 3. Вердев Гулиа (Энэтхэг), Мохаммед Мотагиния (Иран)
84 кг: 1. Артур Найфонов (ОХУ) 2. Захид Валенсия (АНУ) 3. Ахмед Базригалех (Иран), Гажимурад Магомедсаидов (Азербайжан)
96 кг: 1.Шамиль Исаев (ОХУ) 2. Гиви Мачарашвили (Гүрж) 3. Ибрахим Чифтчи (Турк), Колин Мур (АНУ)
120 кг: 1. Гэбл Дэн Стивесон (АНУ) 2. Наем Рахим Хассанзаде (Иран) 3. Фейкаллах Актурк (Турк), Заур Козонов (ОХУ) ...5. Даваадоржийн Эрдэнэтулга (Монгол)