Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан шагайн харвааны тэмцээн Хүй долоо худагт наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болох юм байна. Монголын үндэсний уламжлалт Шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, ахмад харваачдаас залуу үед уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шагайн харвааг зохион байгуулж байгаа аж.
Энэ талаар Монголын шагайн харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэбаатар "30-н жилийн ойн шагайн харваа нь Монголын Шагайн харвааны холбооны “Шагайн нэгдсэн харвааны дүрэм”-ийн дагуу явагдана. Техникийн зөвлөгөөнийг 2017 оны 08 сарын 18-ний 10:00 цагт хийнэ. Хатуу мэдүүлэгт хамаарагдаагүй харваачид нэг баг болж орж болно. Нэг баг 7-9 харваачтай байна. Шагайн харвааны тэмцээнд дутуу тохойгоор оруулахгүй, өсвөрийн харваачид 9 тохойгоос оролцож болно. Харваач бүрт мандат олгоно. Мандатгүй болон мандатны зөрчилтэй харваачийг тэмцээнд оролцуулахгүй. 30-н жилийн ойн шагайн харвааг тусгай кодексийн дагуу Холбооноос томилогдсон шүүгчид шүүж явуулна" гэлээ.
Мөн МШХХ-ны Анхдугаар бага хурлаар батлагдсан журмын дагуу шинээр тандартчилагдсан Цол, Зэрэг, Малгай, Малгайн тэмдэг, залааг эдэлж хэрэглэнэ. Шагайн харвааны тэмцээнд оролцож буй бүх харваачид Үндэсний дээл хувцастай оролцох ёстой юм байна.
Тэмцээний шагнал:
I байр /9 харваач/ - Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
Зурхай II байр /9 харваач/- Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Зурхай III байр /9 харваач/- Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Зурхай IV байр /9 харваач/- Өргөмжлөл, мөнгөн шагнал
V байр /9 харваач/- Өргөмжлөл, мөнгөн шагнал
VI байр /9 харваач/- Өргөмжлөл, мөнгөн шагнал
VII байр /9 харваач/- Өргөмжлөл, мөнгөн шагнал
VIII байр /9 харваач/- Өргөмжлөл, мөнгөн шагнал.
МШХХ-НЫ 30-Н ЖИЛИЙН ОЙН ШАГАЙН ХАРВААНЫ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР
/08 сарын 18 Баасан гараг/
10:00-11:00 30-н жилийн ойн шагайн харвааны Техникийн зөвөлгөөн
14:00-14:20 МШХХ-ны 30-н жилийн ойн баярын хурлыг нээж. МШХХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ц.Энхбат үг хэлнэ.
14:20-15:00 МШХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэбаатар илтгэл тавина.
15:00-15:30 МШХХ-ны 30-н жилийн ойд уригдсан Яам,агентлагийн зочид төлөөлөгчид нийт харваачиддаа баяр хүргэж үг хэлнэ. Мөн харваачдад шагнал гардуулна.
15:30-16:00 МШХХ-ны 30-н жилийн ойн хүрээнд бүтээгдсэн номын нээлт номын уран бүтээлчдийн танилцуулга. Номын дээжийг ирсэн зочид төлөөлөгчидөд гардуулна.
16:00-17:00 МШХХ-ны 30-н жилийн ойн хүрээнд бүтээгдсэн баримтат киноны уран бүтээлчидийн танилцуулга, киноны нээлт.
17:00- 18:00 МШХХ-ны 30-н жилийн ойд зориулсан урлагын тоглолт. МШХХ-ны 30-н жилийн ойн баярын хурал Улаанбаатар чуулгад болно.
/08 сарын 19 Бямба гараг/
11:00-11:30 МШХХ-ны 30-н жилийн ойн шагайн харвааны нээлт мөн МШХХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ц.Энхба:т нээж үг хэлнэ. /Хүй Долоон худагт/
11:30-1230 МШХХ-ны 30-н жилийн ойн шагайн харвааны тэмцээний нээлтийн ёслолд зориулагдсан урлагын тоглолт.
12:30-13:00 МШХХ-ны 30-н жилийн ойн хүрээнд нийт шагайн харваачиддаа бэлэг дурсгалын зүйл гардуулна.
14:00-17:00 МШХХ-ны 30-н жилийн ойн Шагайн харвааны тэмцээн.
Эх сурвалж: Монголын шагайн харвааны холбоо