Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон удаа давсан, хамгийн олон башёг тэргүүлээд буй Хакүхо Д.Даваажаргалыг иргэншлээ сольж, Япон улсын иргэн болохоор шийдсэн гэх мэдээлэл Японы нэгэн хэвлэлд гарчээ.
Тус хэвлэлд "Японы сүмо бөхийн холбооныхон олон зуун жилийн түүхт үндэсний спортод нь гадаадын иргэншилтэй хүн ялалт байгуулж, амжилт гаргасаар байгаад ихэд эмзэглэж байгаа. Тиймээс Хакүхог иргэншлээ солих бодолтой байгаа" хэмээн бичжээ.
Харин Хакүхо Д.Даваажаргал одоогоор энэ талаар өөрөө ямар нэгэн албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм. Ямартай ч түүнийг иргэншлээ солих талаарх мэдээлэл Япон улсад тархаад байгаа бололтой.
Сэтгэгдэл (23)