Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваа эхэллээ. Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших улсын аварга С.Мөнхбаатараар долоо давж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын харцага Н.Жаргалбаяр улсын аварга Г.Эрхэмбаярыг давж тус тус улсын заан цолны болзол хангаад байна. Н.Жаргалбаяр нь улсын начин Нэгдэлийн хүү юм.