Дэлхийд алдартай "Universal" кино компани Чингис хааны булшийг хайж олох тухай өгүүлэх адал явдалт шинэ кино хийхээр болжээ. Тус студи холливудын нэрт кино зохиолч Эван Спилиотопоулосын шинэ бүтээлийг худалдаж авсан нь энэ аж.
Уг киног бүтээхийн тулд "ImageMovers"-ийн Жак Рапке болон Жаки Левин, "Seven Bucks" продакшны ерөнхийлөгч Хирам Гарсиа нар хамтарч ажиллахаар болсон байна. "Seven Bucks" продакшныг төлөөлж Дуэйн оролцохоор болсон байна.
Дуэйн Жонсоны хувьд энэ кинонд зөвхөн продюсер хийх бололтой. Учир нь тэрбээр өөр кинонд дүр бүтээхээр төлөвлөж байгаа юм. Мөн түүнтэй хамт "The Rock" Жонсон, Данни Гарсиа болон "ImageMovers"-ийн нэрт найруулагч Роберт Земекис нар гүйцэтгэх продюсероор томилогджээ.
Жонсон болон Гарсиа нар өмнө нь "Галзуу хурд" кинонд хамтарч ажилласан туршлагатай уран бүтээлчид юм.