Франц улсын нийслэл Парис хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан өнөөдөр болж буй.
Тус тэмцээний 55 кг-д Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт Укрианы бөх ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Татьяна Киттэй оноолт таарсан юм. Манай бөх эхний үед оноогоор дутуу байсан ч нэхэж явсаар 7:6-гаар буулгаж авлаа.
Мөн 58 кг-д зодоглосон А.Батцэцэг эхний өрсөлдөгч Казахстаны Гульшахарат Талассоваг ялжээ. Дөнгөж сая мэгтэйчүүдийн 60 кг-д П.Орхон зодоглолоо. Манай тамирчин эхний тойрогтоо энэ жил 28 настай Энэтхэгийн бөх 2011 онд Хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Шилпи Шеоран Ядавтай учраа таарчээ. Энэ бөх бол ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн бөх Нарсинг Ядавын эхнэр юм.
Манай тамирчин барилдааны эхнээс л санаачлагыг гартаа авч, энэтхэг бүсгүйд боломж олгохгүй байсаар 10:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа.