63 кг-д Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхон ДАШТ-ний шөвгийн наймд шалгарлаа.
Эхний даваанд Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр ялаад байсан тэрбээр хоёрдугаар тойрогт энэ жилийн Мадридын Гранприд ялж байсан “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор ялав.
Ингэснээр тэрбээр 1/4 шигшээд ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнтэй хүч үзэхээр боллоо.