ДАШТ-д анх удаа тоосоо өргөж буй “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ган-Очирын Уртнасан 75 кг-ын жинд эхний барилдаанд эзэн орны Денисе Паулине Лесарпентерийг 7:0-ээр ялаад байсан. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа 2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт Эстонийн Эпп Маэг 2:4-өөр ялагдлаа. Эстонийн бөх шигшээд шалгарвал түүнд дагах барилдаан гарна.