-
2015 оны 10 сарын 19
УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Женифэр З.Гаалтыг хүлээн авч уулзав
-
2015 оны 10 сарын 19
TLG13 ТББ-ийн 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн ”Үндэсний цом-2015” ”А” зэрэглэлийн УАШТ өнөөдөр нээлтээ хийлээ. Тэмцээн 21 аймгийг хамрах бөгөөд аймаг бүрийн шигшээ багууд цомын төлөө өрсөлдөх юм. Тэмцээн Спортын тев ордонд тав хоногийн турш үргэлжилнэ.
Өнөөдөр Архангай-Өвөрхангай, Сэлэнгэ-Төв, Дорноговь-Хөвсгөл, Баянхонгор-Өмнөговь, Ховд-Увс багууд хоорондоо тоглох хуваарьтай байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа 12.00 цагт боллоо.
Тэмцээний гол онцлог гэвэл тухайн аймгийн харьяат, олны танил алдартнууд багийнхаа бүрэлдэхүүнд багтсан бөгөө тухайн нутгийн ”Үндэсний супер лиг”-т тоглодог дөрвөн тоглогч, нутгийнхаа залуустайгаа нэгдэн, нэг багт болж өрсөлдөх юм.
-
2015 оны 10 сарын 19
Шинэ жилийн баяраар дэлхийн таван тивийн улсад нэгэн зэрэг тоглогддог “Цөмөөхэй” балет хоёр дахь жилдээ Монгол Улсад тоглогдох гэж байна.
-
2015 оны 10 сарын 19
МҮХАҮТ, ОХУ-ын “Бизнес контакт” компанитай хамтран энэ сарын 20-22-ны өдөр олон улсын “Азийн хаалга 2015” Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн бизнес форумыг зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 10 сарын 19
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд дахь нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр болон шинэчлэн тайлагнаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжтой боллоо.
-
2015 оны 10 сарын 19
Монголын Оюутны Холбооны удирдлагууд өнөөдөр оюутны нийтийн тээврээр зорчих эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийв.
-
2015 оны 10 сарын 19
Багануур хотын захирагчийг сонгох сонгууль өчигдөр явагдсан.
-
2015 оны 10 сарын 19
Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
-
2015 оны 10 сарын 19
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмыг зохион байгуулаа. Анхан шатны шалгаруулалт 10 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд, төгсгөлийн шатны шалгаруулалт 10 дугаар сарын 16-нд Монголын хүүхдийн ордонд боллоо.
Анхан шатны шалгаруулалтад нийслэлийн 7 дүүргийн 65 сургуулийн 5320 сурагч, 195 багш оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтад 7 дүүргийн 17 сургуулийн 1300 сурагч, 51 багш ур чадвараа сорин өрсөлдөж дараахь хамтлагууд шилдгээр тодорлоо. Үүнд :
Нэгдүгээр байранд Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн найрал дууны хамтлаг
Хоёрдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн найрал дууны хамтлаг
Гуравдугаар байранд Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг
Тусгай байранд Налайх дүүргийн найрал дууны “Силвер стрингс” хамтлаг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус шалгарлаа.
Мөн шилдэг удирдаач багшаар Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуулийн хөгжмийн багш Б.Очирбат, шилдэг найралжуулагч багшаар Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн хөгжмийн багш С.Урантуяа нар тодорлоо.
Уралдааны шагналт байр, шилдэг хамтлагуудын хамтарсан Гала концертыг нийслэлийн 376 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний 12:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 19
Британийн эрдэмтэн өнгөрсөн бямба гаригт хүчтэй газар хөдлөлт болж 40 сая хүн амиа алдана хэмээн мэдэгдсэн билээ.
-
2015 оны 10 сарын 19
Зөвхөн танд зориулсан сайхан боломж
-
2015 оны 10 сарын 19
нгөрсөн амралтын өдрүүдээр Мобикомын хэрэглэгчдэд хятад ханз бүхий ойлгомжгүй мессэжүүд ирсэн. Мессежийг хятад хэлний орчуулагч нар “ямар ч утгагүй, ойлгомжгүй” хэмээж байв.
Энэ талаар хэрэглэгчдийн дунд болон цахим орчинд “мобиком хакердуулсан байна, хакердуулсан бол сүлжээний аюулгүй байдал алдагдалтай юу, хувь хүний нууц алдагдсан уу” гэх хардлагууд үүссэн юм.
Тэгвэл Мобиком корпораци хятад ханз бүхий мессежийн талаар “Глобус ийзи үйлчилгээний заавар хүргэхэд үсгийн фонд солигдсон алдаа гарч, танд утга агуулгагүй, ойлгомжгүй мессеж очсонд хүлцэл өчье” хэмээн тайлбар хийжээ.
-
2015 оны 10 сарын 19
Хүрэн баавгай агнасан хэрэг энэ сарын 12-нд гарчээ.
-
2015 оны 10 сарын 19
2015 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 444 хүн нас барж, 1062 хүн хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан. Үүнээс хүүхэд 45 нас барж, 174 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан.
2014 оны эхний 9 сард 36 хүүхэд нас барж байсан бол 2015 оны эхний 9 сард 45 болж, 9-өөр буюу 25 хувиар өссөн.
2014 оны эхний 9 сард 158 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл авч гэмтэж байсан бол 2015 оны эхний 9 сард 174 болж 16-аар буюу 10,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нас барсан 45 хүүхдийн 11 нь нийслэлд, 34 нь орон нутагт,
Хүнд хүндэвтэр гэмтэл авсан 174 хүүхдийн 104 нь Улаанбаатар хотод, 70 нь хөдөө орон нутагт осолд орсон байна.
Нийслэлд нас барсан 11 хүүхдийн:
Хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл 5 нь зорчигч, 6 нь явган зорчигч
Хүйсээр нь авч үзвэл: 4 эрэгтэй, 7 эмэгтэй
Насаар нь ангилвал: 0-7 насны 7
8-14 насны 2
15-17 насны 2 хүүхэд байна.
Нийслэлийн хэмжээнд 736 ослоор 769 хүүхэд осолд өртсөн. Үүний 11 нь нас барж, 758 нь гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдүүдийн:
529 нь явган зорчигч,
200 нь зорчигч,
25 нь дугуй унаж явах үедээ
Бусад байдлаар 4 хүүхэд осолд орсон байна.
Хүйсээр нь авч үзвэл: 469 эрэгтэй, 289 эмэгтэй
Насаар нь ангилвал: 0-7 насны 338
8-14 насны 323
15-17 насны 97 хүүхэд байна.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг цаг, гарагаар нь авч үзвэл ажлын өдрүүдэд 16.00-20.00 цагийн хооронд хүүхэд хичээл тарах, гэртээ харих үедээ осолд их өртсөн судалгаа гарсан байна.
Судалгаагаар ерөнхий боловсролын сургууль орчмыг Монгол Улсын стандарт MNS 6444:2014 “Сургуулийн бүс” техникийн ерөнхий шаардлагын дагуу тохижуулж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах шаардлага зайлшгүй бий болсон гэдэг нь харагдаж байгаа тул “Аюулгүй монгол хүүхэд” аяныг Замын цагдаагийн газар, “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн хамт олон хамтран Улаанбаатар хотын эрсдэл бүхий ЕБ-ын сургуулиудийг стандартын дагуу тохижуулах ажлыг эхний ээлжинд “Авто ойл” ХХК-тай хамтран эхлүүлээд байна.
Тухайн компани нь Сонгинохайрхан дүүргийн эрсдэл бүхий сургуулиудийн нэг болох ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн орчим замыг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж, хурд сааруулагч, явган хүний гарцны тэмдэг, тэмдэглэл, тусгаарлах хайс, хашлага хийлгэж, зарим эвдрэлтэй хэсгийн замыг засч нийтдээ 15 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх Сургууль орчмын бүсийг тохижуулах ажилд зарцуулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд гар бие оролцоод байна.
Цаашид энэ үйл ажиллагаа үргэлжлэн challenge болгон өртөөчлөн явагдах бөгөөд хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудыг “Аюулгүй монгол хүүхэд” аянд нэгдэхийг уриалж байна.
-
2015 оны 10 сарын 19
Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн 25 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Ерөнхийлөгч 25 жил” он дарааллын товчоон номын нээлт өнөөдөр болов. Энэхүү ном нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцын түүхийг анх удаа он дараалуулан товчоолсноороо онцлог юм.
Уг бүтээлд Пунсалмаагийн Очирбат /1990-1997/, Нацагийн Багабанди /1997-2005/, Намбарын Энхбаяр /2005-2009/, Цахиагийн Элбэгдорж /2009 оноос/ нарын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа явуулсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тойм, Монгол төрийн хараа, чиг баримжааг албан ёсны эх болон архивын гэрэл зураг, баримтад түшиглэн харуулсан байна.
Номын нээлтийн ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Институц байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Монгол Улс бол эрт дээр үеэс төрт ёсны баялаг түүх, уламжлалтай улсын нэг. Монголчууд бид түүхийнхээ ихэнх цагт хаанаар толгойлуулсан засагтай байсан бөгөөд төр барихуйн ухааны арвин мэдлэг хурааж, хүмүүн төрөлхтөний түүхэнд ул мөрөө тод үлдээсэн их өвөг дээдэстэй ард түмэн.
Өнгөрсөн ХХ зуун бол Монголын ард түмний хувьд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлаа баталгаажуулах, эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн болгох, хөгжлийн хоцрогдлоо арилгахын төлөө тасралтгүй тэмцэл, цуцалтгүй хичээл зүтгэл, ололт, амжилт, бас ухаарлын зуун байсан юм. Энэ үйл явц дунд орчин цагийн төр засаг төлөвших өрнөл ч нэгэн адил хэд хэдэн үе шатыг дамжин өнөөдөртэй золгосон түүхтэй.
Монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн тогтоож, Буддын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг Олноо өргөгдсөн хаанаар өргөмжилж, шинэ он тоолол эхлүүлж байсан бол 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Богд хааны эрхийг хязгаарлан Бүгд найрамдах төрийн хэлбэр тогтоохыг зорьж, улмаар 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр хаант засгийн хэлбэрийг бүрмөсөн халсан билээ.
БНМАУ 1924 оны Үндсэн хуулиар иргэнээ өмч хөрөнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварласан, коммунист үзэл онолтой, шашингүй, ангигүй нийгэм байгуулах зорилготой, төрийн байгуулалтын мөн чанарын хувьд хамтын удирдлагын Бүгд найрамдах хэлбэртэй, Ерөнхийлөгчгүй улс байхаар тогтсон бөгөөд уг тогтолцоо үндсэндээ 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал хүртэл хадгалагдсан.
Монгол Улс 1990 онд ардчилалтай золгож, 1960 оны Үндсэн хуульд нэмэлт оруулж, Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх удаа бий болгож, Монгол Улс Төрийн тэргүүнтэй болсон. Энэ нь хүн ахтай, дээл захтай, айл өрх ч тэргүүнтэй байх төр барих монгол ухаан, уламжлалтай нийцсэн шийдвэр байлаа. Улмаар монголчууд шинэ Үндсэн хууль боловсруулж, Ерөнхийлөгчийн институцийг улам баяжуулж, баталгаажуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс идэвхитэй гадаад бодлого явуулж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлэхээс гадна Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийг дээдэлж, нийгмийн тогтвортой байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн.
Ерөнхийлөгчийн институц хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлтэй харьцуулбал өнгөрсөн хугацаанд хамгийн тогтвортой, тасралтгүй, гацаагүй ажиллаж ирсэн билээ.
БНМАУ-ын Ардын Их Хурал 1990 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Пунсалмаагийн ОЧИРБАТЫГ БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд Ерөнхийлөгч 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг томилж, мөн сарын 19-ний өдөр Тамгын газрынхаа бүтэц, орон тоог баталсан байна.
Түүнээс хойш Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд манай улсыг хөгжил дэвшилд хөтөлсөн, ахиц, дэвшил авчирсан олон чухал шийдвэр, санал санаачилга гаргасан, түүхэн үйл явдлаар дүүрэн 300 сар буюу бүхэл бүтэн 25 жилийн төрийн түүх шастрын шинэ товчоон бүтээгджээ.
Энэ хугацаанд эрх чөлөөг эрхэмлэгч Монголын ард түмэн эдийн засаг, улс төр, нийгмийн гурамсан шилжилтийг нэгэн зэрэг тайван, сонгуулийн замаар хэрэгжүүлж, чамгүй их амжилт оллоо. Манай улсын нийгэм-эдийн засгийн амьдралд чанарын эерэг олон өөрчлөлт гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ даруй арав гаруй дахин өсч, хүн ам 3 саяд хүрч, дундаж наслалт 7 жилээр уртассан байна. Цаашид, бид олсон ололт, амжилтдаа эрдэж ташуурах, булаацалдан толхилцож ухрах бус, харин ч улам эрэмшин зоригжиж, эвлэлдэн зохицож хөгжлийн гайхамшгийг бүтээхийн төлөө нэгэн амьсгаатай, нэгэн баг болон ажиллахыг үндэсний эрх ашиг шаардаж байна.
Та бүхэнд толилуулж буй энэхүү бүтээлд Пунсалмаагийн ОЧИРБАТ (1990-1997), Нацагийн БАГАБАНДИ (1997-2005), Намбарын ЭНХБАЯР (2005-2009), Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (2009 оноос одоог хүртэл) нарын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа явуулсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тойм, Монгол төрийн хараа, чиг баримжааг албан ёсны эх болон архивын гэрэл зураг, баримтанд түшиглэн харуулахыг хичээсэн болно. Болгоон соёрхоно уу.
Энэ бүтээлд 300 сарын 500 богино өгүүлэл, 500 гаруй гэрэл зураг, 2500 орчим үйл явдал дурсагдсан байна.
Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, мөн тэдний итгэлтэй ар тал, багт нь багтан ажиллах ховор хувь заяатай, бас нэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон, үйл ажиллагааг нь дэмждэг хамтран зүтгэгчдэд, мөн Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг олон түмэнд хүргэж, сурталчилж ирсэн нийт хэвлэл мэдээллийнхэнд гүн талархал илэрхийлж, Монголын ард түмний буян заяа улам өөдрөг байхын өлзийтэй ерөөл өргөе” гэлээ.
-
2015 оны 10 сарын 19
-Сонгуулийн тухай хуульд ажлын хэсгийн гишүүд 2-3 асуудалд санал нэгдэж чадахгүй байгаа учраас өргөн барих боломжгүй гэж Р.Бурмаа гишүүн хэлж байсан. Та Сонгуулийн тухай хуульд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн ахалсан том ажлын хэсэг. Энэ ажлын хэсэг дхолимог системд өөрчлөлт оруулах уу, намын жагсаалтаар сонгох бол ямар байх вэ гэдэг дээр өөрчлөлт оруулахаар ярьсан. Бидний хувьд сонгогч ямар ч тохиолдолд хүнээ сонгоно гэсэн байр суурьтай байгаа. Сонгогч намын рейтэнгийг тодорхойлно гэдэг байр суурин дээр байгаа. Засгийн газраас санал авахаар өргөн барьсан Сонгуулийн хуульд найман зүйл заалт хүргүүлсэн. Хяналтын тооллого хийх, төрийн байгууллагуудын ажиллах эрх хэмжээ, нэр дэвшүүлэх тухай, төрийн албан хаагчийн оролцооны тухай нийт найман зүйл заалтад өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн. Нэр бүхий гишүүд энэ төслийг өргөн барьсан.
-
2015 оны 10 сарын 19
“Муу муудаа дээрэлхүү. Мухар үхэр гадсандаа дээрэлхүү” гэх зүйл болж байна, цаана чинь. Шүүхийн ерөнхий зөвлөл гэх Монгол Улсын хамгийн их эрх мэдэлтэй байгууллагын гаргасан гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгчийг гэмт хэрэгтэн болгож, торны цаана суулгах гэж улайрч байгаа дүр зураг сүүлийн үед тод харагдаж эхлэв. Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгч Ц.Баасандоржийг гарах гарцгүй болгожээ гэдгийг “Өдрийн сонин”-ы 2015 оны 10.19-ний даваа гаригийн 5206 дугаартай сонины VI нүүрт хэвлэгдэн гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Нөлөөллийн мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан референт Ж.Түвшинжаргалын өгсөн ярилцлагаас олж мэдлээ.
Ж.Түвшинжаргалын өгсөн ярилцлагад Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг юуны учир буруутган, цагдаад шалгуулах болсон талаар тодорхой ярьжээ.
“Шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржийг шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзэн, нөлөөлийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Нөлөөллийн мэдүүлэгт “Өмгөөлөгч Ц.Баасандорж Л.Гансүхийн хэргийг шүүж байгаа шүүгч Х.Идэрийн ах Х.Тамир прокурор хүн. Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Хэргийг нь АТГ-т ахлан шалгаж байна. АТГ юу ч хийж магадгүй байгууллага. Тийм учраас шүүгчийг барьцаалсан байж магадгүй” гэж зэрэг үндэслэлээр шүүхээс татгалзсан. Шүүх хурлаас гарч ирээд сэтгүүлчдийн шүүхээс татгалзсан үндэслэлээ тайлбарлаж хариулсан.
Шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандорж надаас татгалзсан үндэслэлээ хэвлэл мэдээллээр ярьсан учраас шалгаж өгнө үү” гэсэн нөлөөллийн мэдүүлэг ирүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандоржийг буруутай гэж үзээд цагдаад шалгуулж байгаа” гэж ярьжээ. Шүүгч Х.Идэр Ц.Баасандорж өмгөөлөгчид их гомдсон бололтой. Гомдсон гомдлоо аавдаа эрхэлж байгаа хүүхэд шиг л Шүүхийн ерөнхий зөвлөлд нөлөөллийн мэдүүлэг нэрээр “ховлоод” авчээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл ч эрх танхил хүүхдээ бусдаас өмөөрч байгаа аав, ээж шиг асуудалд хандаж, өмгөөлөгчийг гарах гарцгүй болтол нь шахаж байгаа юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандоржийг буруутай, хууль зөрчсөн гэж үзэж байгаа гол шалтгаан нь ийм учиртай аж. Л.Гансүхийн шүүх хурлын үеэр Ц.Баасандорж шүүх болон шүүгчээс хэд хэдэн үндэслэлээр татгалзсан байдаг.
Шүүх хурлын үеэр сэтгүүлчид Ц.Баасандоржоос шүүх, шүүгч нараас татгалзаж байгаа үндэслэлүүдийг нь асуусан гэнэ. Сэтгүүлч нарын тавьсан асуултад хариулснаас болж буруутан болжээ. Ердөө л ийм зүйлээс болоод буруутан болжээ. Сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан нь гэмт хэрэгтэн болгох гол үндэслэл болсон байна.
Цагдаад шалгуулж байгаа Ц.Баасандорж буруутан болох уу гэдэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Нөлөөллийн мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан референт Ж.Түвшинжаргал “Цагдаагийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэх юм бол хуулийн дагуу хэргийг прокурор хянаад шүүхэд шилжүүлнэ. Шүүх гэм буруутай эсэхийг шийдвэрлэнэ” гэж хариулжээ.
Үүнээс цагдаа, прокурор Ц.Баасандоржийн хэрэг гэх зүйлийг шүүхэд шилжүүлчих юм бол шууд гэмт хэрэгтэн болохоор харагдаж байна. Удирдлага байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан гомдлыг шүүгч нар хэлэлцэнэ. Мэдээж даргынхаа эсрэг цэрэг нь ажилладаггүй байгалийн хууль бий. Тиймээс Ц.Баасандоржийг шууд гэмт хэрэгтэн болгож торны цаана суулгах нь 100 хувийн магадлалтай байна.
Цагдаа, прокурор Ц.Баасандоржид холбоотой хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзвэл яах вэ. Үүнд Ж.Түвшинжаргал ингэж хариулсан байна.
-Гэм буруугүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзвэл?
-Өмгөөлөгч Ц.Баасандоржтой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан ёсоор мэдэгдэх учиртай. Энэ нөхцөлд Ц. Баасандоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Гэхдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Ц.Баасандоржийг шүүгчийн хараат бус байдалд халдсан эсэхийг ерөнхий зөвлөл харьяаллын дагуу шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх бүрэн нээлтэй байгаа. Шүүх өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгчийн хараат бус байдалд халдсан байна гэж үзвэл хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн торгуулиар торгох юм уу, албан тушаалаас нь огцруулах хүртэлх арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэж болно” гэж ярьжээ.
Цагдаа, прокурор энэ хүн гэмт хэрэгтэн биш. Гэмт хэрэг үйлдээгүй байна гэж гэм буруугүйг нь тогтоогдчихоод байхад Шүүхийн ерөнхий зөвлөл заавал буруутан болгох юм байна. Гэм буруугүй байсан ч гэсэн хамаа байхгүй юм байна. Гэм буруугүй хүнийг шүүхээр дахин шүүж мөнгөн торгуулиар торгох эсвэл өмгөлөгчөөр ажиллах эрхгүй болгох аж. Ц.Баасандорж ажлаа хийж хүн өмгөөлснийхөө төлөө, сэтгүүлчдийн асуултад хариулсныхаа төлөө шоронд суух. Аз нь таарвал ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж дахиж хүн өмгөөлж, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болоод гудамжинд лааз өшиглөөд алхах ийм л хоёр зам дурайтал хүлээж байна.
Ц.Баасандорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн хорхойтой араанд гарах гарцгүй болтлоо зуугджээ. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй болно гэдэг нь энэ буюу. Л.Гансүхийн шүүх хурлыг шоронд хийлгэхгүй, шүүх хурлыг телевизээр шууд дамжуулаад, өмгөөлөгч хүнд байдаг шүүх, шүүгчээс татгалзах ганц эрхээ шал дэмий эдлэх гэж оролдсон юм. Бусад өмгөөлөгч нар шиг загас шиг л дуугүй, номхон тэмээ шиг хүлцэнгүй байсан бол өнөөдөр шоронд орох уу, эсвэл ажилгүй болж, хэдэн сая төгрөгөөр торгуулах уу гэдэг дээрээ тулж хүнд байдалд орохгүй байлаа. “Гарьд магнай” кинон дээр гардаг шиг энэ нийгэм чинь харцын хүүхэд түрүүлж болдоггүй наадам шүү дээ. Ажлаа сайн хийж, үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах гэж оролдсныхоо горыг ингэж л амсаж байгаа юм. Таван сая төгрөгний цалинтай, Тахарын албаар хамгаалуулсан. Төрөөс байр орон сууцаа бүрэн хангуулчихсан, Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог “тэнгэрийн амьтад”-ыг газрын “амьтан” өт хорхой шиг өмгөөлөгч шал дэмий оролджээ. Үхлээ эрсэн оготно муурын сахлаар оролдвол зажлахгүй залгилуулдаг юм шүү дээ. Бусад өмгөөлөгч та бүхэн үүнийг мэдэж аваг гэсэндээ үүнийг бичив. Шүүгч нараас татгалзаж болохгүй, муухай харж болохгүй шүү. Аль сайхнаараа инээмсэглээд л хэлсэн үгийг нь бурханы сургаалиас ч илүү хүлээж ав. Буруу тогтолцоо, эрх мэдэлтнүүдийн гарт хувь тавилан нь хэрчигдсэн хэн ч мэдэхгүй өмгөөлөгч Ц.Баасандорж хөөрхий.
-
2015 оны 10 сарын 19
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга, Х.Болорчулуун нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Халхголд очиж ажилласан байна. Тиймээс тэдгээр гишүүд бие даагч гишүүдийн мэдээллийн цагаар Халх голд ажилласан томилолтдоо тулгуурлан тус бус нутагт байдал ямар байгааг сэтгүүлчдэд мэдээллээ.
Мэдээллийн эхэнд Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ, “Халх голд Монголын төр байна уу гэмээр нөхцөл байдал үүссэн байна билээ. Өнөөдөр тэнд хэн дуртай нь орж ирж хадлангаа хаддаг, байгаа баялагийг нь аваад явдаг, хил гаалийнхнийг нь янз бүрийн аргаар аргачихсан ийм л дүр зураг харагдаж байна” гээд тухайн бүс нутгийг дэлхийн малын эрүүл бүс болгоод, түүнийгээ дэлхий нийтэд зарлаад, малаа экспортод гаргадаг чиглэл рүү анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ. Түүнчлэн тэрбээр цааш хэлэхдээ, “Халх гол гэдэг чинь Нидерландын газар нутгаас 2-3 дахин том. Нидерланд улс гэхэд Европ тив битгий хэл дэлхийн ХАА-н бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч орон. Тийм том боломж бидний өмнө байхад харийнхний амьдрах нутаг болгож байгааг орон нутгийн иргэд эрс эсэргүүцэж байна. Энэ талаар биднийг ярихаар популист гэдэг. Тиймээс хэвлэлийнхэн Халх гол очиж ажиллаж хэрэгтэй байна” гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр цалин тэтгэвэр нэмэх тал дээр эх үүсвэр цөөнгүй байгаа гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Тухайлбал, Оюутолгойн төсөл дээр зөвлөгөө авах нэрээр төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийг танах, Онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасах замаар цалинг нэмэх бололцоотой. Архи тамхи, бензин шатахуунд оногдуулж буй онцгой албан татварын хэмжээг өнөөдрийн үйлчилж буй 1450 төгрөгөөс 2000 болгож нэмэгдүүлвэл 80 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олох бололцоотой. Энэ саналаа холбогдох ажлын хэсгүүдэд хүргүүлнэ. гэв.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Салбарын яамныхан Халх голд хоёр ч удаа очиж ажиллана гэсэн ч хойшлуулсан. Үнэнтэй нүүр тулах болохоор тэнд очиж ажиллахгүй байна. Чөлөөт бүс гэдэг бол улс доторх улс. 500 мянган га-г хашаалсан чөлөөт бүс гэж дэлхийн хаа ч байхгүй. Чөлөөт бүсийн талаарх тогтоолоо цуцлахгүй юм бол тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэв.
УИХ-ын Г.Уянгыг Халх голд ажиллах үеэр хятадууд малчдын өвөлжөөний өвсийг хадчихсан, зам зуур газрын тоос ачсан машины тоос тасрахгүй, зогсоогоод зам асуух гэхээр хятад дугаартай хятад жолооч нар тааралдаж байсан аж. Тэнд монгол айл тааралдахгүй, тааралдсан иргэд нь “Бид зээл зээр хоёроор амьдарч байна. Гэтэл зээр ч үгүй боллоо” хэмээн халаглаж, Засгийн газрын гишүүдийг орон нутагт ирж ажиллаач ээ хэмээн хэл дуулгасан байна. Иргэдэд УИХ-ын гишүүд байдлыг эерэгээр тайлбарлахыг оролдож байсан ч иргэд өмнө нь газрын тосноос ашиг хүртэж чадаагүй. Үүнээс ч ашиг хүртэх боломж харагдахгүй байна. Энэ асуудлыг хүчингүй болгож өгөөч гэж байсан гэж Г.Уянга гишүүн ярьлаа.
-
2015 оны 10 сарын 19
Энэ сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сайхан” нэртэй пабд үйлчлүүлэхээр орж явсан 47 настай эмэгтэйг тус газрын тэжээвэр хоёр нохой дайрч баруун хөлийнх нь шилбэ, булчин тус газарт ноцтой гэмтэл учруулсан талаар бид мэдээлсэн.
-
2015 оны 10 сарын 19
“Улаанбаатар автобус нэгтгэл”-ээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлын хүрээнд хууль бус үйл ажиллагаа өрнөж байгаа талаар мэдээлэл хийлээ.