Британийн эрдэмтэн өнгөрсөн бямба гаригт хүчтэй газар хөдлөлт болж 40 сая хүн амиа алдана хэмээн мэдэгдсэн билээ. Түүний энэхүү аймшигт таамаглал азаар биелээгүй юм.
Их Британийн цөмийн эрдэмтэн Мехрана Кеше “Дэлхийн баруун хэсэгт томоохон хэмжээний газар хөдлөлт болж, дэлхийн хүн төрөлхтөн аюулд орно” хэмээн мэдэгдсэн нь олон хүний анхаарлыг татаж, айдаст автуулаад байсан.
Учрыг эргэн сануулбал Кеше “Энэ сарын 17-ны 12.00 цагт баллаар хэмжих аргагүй газар хөдлөлт болж, Хойд болон Өмнөд Африк голоороо хуваагдаж, хүчтэй цунами Мексикийн булан, Карибын тэнгист их хэмжээний хохирол учруулж, Хятад, Японыг чиглэх болно. Энэхүү байгалийн гамшгийн үеэр хамгийн багадаа 40 сая хүн амиа алдана” гэж мэдэгдсэн ч 17-ны өдөр дэлхий дээр ямар нэгэн аймшигт үзэгдэл болоогүй бөгөөд түүний таамаглал буруу байсныг гадны хэвлэлүүд онцолж байна. Мөн Кешег буруутгах хүний тоо өдгөө мянгаар бус тэрбумаар тоологдож байгаа аж.
Сэтгэгдэл (8)