TLG13 ТББ-ийн 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн "Үндэсний цом-2015" "А" зэрэглэлийн УАШТ өнөөдөр нээлтээ хийлээ. Тэмцээн 21 аймгийг хамрах бөгөөд аймаг бүрийн шигшээ багууд цомын төлөө өрсөлдөх юм. Тэмцээн Спортын тев ордонд тав хоногийн турш үргэлжилнэ.
Өнөөдөр Архангай-Өвөрхангай, Сэлэнгэ-Төв, Дорноговь-Хөвсгөл, Баянхонгор-Өмнөговь, Ховд-Увс багууд хоорондоо тоглох хуваарьтай байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа 12.00 цагт боллоо.
Тэмцээний гол онцлог гэвэл тухайн аймгийн харьяат, олны танил алдартнууд багийнхаа бүрэлдэхүүнд багтсан бөгөө тухайн нутгийн "Үндэсний супер лиг"-т тоглодог дөрвөн тоглогч, нутгийнхаа залуустайгаа нэгдэн, нэг багт болж өрсөлдөх юм.