-
2015 оны 10 сарын 20
Авто замын тухай хуулийн төсөл боловсруулна
-
2015 оны 10 сарын 20
Цахилгаанаар хангах гэрээнд ийм өөрчлөлт оруулжээ
-
2015 оны 10 сарын 20
Шонхор шувуу хил давуулах гэж байсан иргэдийг хилчид илрүүллээ
-
2015 оны 10 сарын 20
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслүүдийг концессоор гүйцэтгүүлнэ
-
2015 оны 10 сарын 20
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
-
2015 оны 10 сарын 20
Шаргалжуут голын эргээс хайрга олборлож, гольдролыг өөрчлөн урсацыг нь багасгаж болзошгүй хэрэг гарчээ.
-
2015 оны 10 сарын 20
БНАСАУ-д мах экспортох талаар санал солилцлоо
-
2015 оны 10 сарын 20
ОХУМ Г.Анхбаяр: Пара дэлхийн аваргаас Монгол улсын анхны медалиудыг авчирсан
Дорнод аймгийн Таэквондогийн нэгдсэн холбооны Нарийн бичгийн дарга, шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Г.Анхбаяр гэх энэ даруухан залуутай хэдхээн хором уулзаж ярилцах завшаан тохиосон юм. Таэквондогийн төрлөөр өөрөө ч шавь нар нь ч Монголын “анхны анхны” гэсэн тодотголуудыг дэлхийгээс авчирсан ч түүний алдар гавьяаг түмэн төдийлөн мэддэггүй нь сэтгүүлч миний хувьд харамсалтай санагдсанаа нуух юун.
-Уучлаарай, таны гар ийм мухар байхад яаж яваад спортын хамгийн хүнд төрлүүдийн нэг Таэквондог сонгосон юм бэ?
Юуны өмнө өөрийгөө танилцуулах нь зүйтэй болов уу. Би Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрж тэндээ амьдарч байгаад 1998 онд аймаг руу ороод 5-р сургууль төгссөн. Дараа нь ХААИС-д орсон ч ээжийн бие муудаад эргэж ирээд Дорно дээд сургуульд орж тэндээ анхны клубээ нээсэн юм. Түүнээс хойш аймаг, сум, нийслэл, улсын тэмцээн уралдаанд ороод явдаг байсан. Ингээд 2003 онд багшлах эрхтэй болоод “Дорнын од” клубдээ багшилж байна даа.
-Дээр үеэсээ Дорнодчуудыг танхай, зодоонч цохиочоороо алдартай гэдгийг бараг бүгд мэдэх байх. Таны хувьд?
/инээв/ Сурсан зүйлээ ашиглаад амьтан хүн зодоод явахыг угаасаа хориглодог. Одоо тийм зүйл гэж юу байхав дээ. Миний шавь нар одоо аймгийнхаа бүх л медаль, улсаас бараг бүгдийг л хамж байна. 2008 оноос улсын спартакиадаас алт авч эхлээд л 2009 оноос улсад түрүүлдэг болсон. Энэ жилийн Хүүхдийн олимпоос нэг хоёрдугаар байрыг авсан. Харин миний хувьд анх Казакстанд болсон оюутны ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын анхны хүрэл медалийг авчирч байлаа. 2009 онд Азербажайны Баку хотод болон анхны пара дэлхий аваргаас Монгол улсын анхны хүрэл медалийг авчирсан. 2013 онд Швейцарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ахиад хүрэл 2014 онд Москвад болсон тав дахь удаагийн дэлхийн аваргаас алт авчирсан. Энэ жилийн хувьд зардал мөнгө байхгүй юм чинь гээд бэлтгэлээ хаячихаад хэдэн хүүхдүүдүүддээ анхаарал тавьчихаад байж байсан чинь Туркэд болсон тэмцээнд оролцсон манай нэг тамирчин бэртээд тэгээд оронд нь Сочид очиж оролцоод хүрэл медаль аваад ирлээ.
-Пөөх, та чинь тэгвэл Монгол улсын хувьд хосгүй амжилт үзүүлчихээд байгаа хүн юм байна шүү дээ. Бодвол одоо их мөнгөөр шагнагдах байх даа?
/инээв/ Юун тийм юм байхав дээ. Саяны тэмцээнд манай тамирчид түрүүлж Туркэд тэмцээнд оролцохоор явсан. Миний хувьд нэг тамирчин бэртсэн учраас оронд нь гэр орныхоо тавьж болох бүх л зүйлийг ломбарданд тавиад араас нь очиж оролцлоо. Миний оролцдог төрөл бол K44 буюу тохойноос доош гаргүй гэсэн төрөл байдаг. Энэ нь журмынхаа дагуу 1,200,000 төгрөгөөр шагнагддаг юм билээ. Миний хувьд 4 сая төгрөг төлөөд явсан, одоо өртэй стресстэй л явж байна. Өмнө нь Монгол улс дэлхийн наадмаас нэг ч удаа медаль авч байгаагүй юм билээ. Сая манай таэквондогийн дөрвөн хүн яваад дөрвүүлээ медальтай ирсэн.
-Өө тийм бага байдаг юм уу, учиргүй их мөнгөн шагнал дагалддаг гэж боддог шүү дээ. Тийм юм бол заавал энэ спортоор хичээллэх юу байна?
-Анхнаасаа л хичээллээд явсан болохоор одоо орхино гэж юу байхав дээ. Миний хувьд 2012, 2015 онд улсын аваргад хоёрдугаар байрт орсоноос бусад бүх жилүүдэд аваргалсан. Саяын хүүхдийн их наадмаас манай аймаг 15 медаль авсны 8 медалийг миний шавь нар авлаа. Үүнээс илүү амжилт гэж юу байхав. Өөрийгөө байг гэхэд хэдэн хүүхдүүд минь хэтдээ юм дуулгах байлгүй дээ.
-Аймаг, орон нутгаас чинь энэ амжилтыг чинь үнэлдэггүй хэрэг үү?
-За бараг үгүй дээ. Тэмцээн уралдаанд оролцох болохоор аймгийн хэдэн байгууллагыг гүйцээх юм, энэ нэг юм гэсэн байртай зарим нэгэн хүн ханддаг болохоор өөрөө болон хэдэн хүүхдийнхээ аав ээжийн дэм буянаар л болох юм.
-Аав ээжүүдийн дэм буянаар гэснээр та клубээсээ нэлээн орлого олчихно биз?
Бас нэг асуудал байдаг юм аа. Манайх аймаг болон улсаас эхний гурван байрт орсон хүүхдүүдийг үнэ төлбөргүй хичээллүүлнэ гээд заачихдаг юм. Тэгсэн миний хэдэн шавь чинь бүгдээрээ эхний хэдэн байрыг авчихдаг болохоор тэднээсээ санхүүжинэ гэсэн зүйл байхгүй ээ. /инээв/ Энэ спортоор хичээллэх хүүхэд тэр болгон байхгүй, ачааллыг нь даадаггүй юм.
-Таныг чинь хэдэн хүүхдээ ачиж аваад л голын эргээр дасгалжуулаад явдаг гэж сонссон. Хаанаасаа бензин тосныхоо мөнгийг залгуулдаг юм?
Яахав ээ хөөрхий ээж аав нар заримдаа ихэвчлэн өөрөө л бензин шатахуунаа зохицуулна даа. Тэгээд хөдөөгүүр бэлтгэл хийгээд явж байхад манай малчид чинь халуун савтай хоол унд бариад ирдэг юм. Түмнийхээ буянаар болж л байна.
-Энэ байдлыг чинь орон нутгийн тань удирдлагууд сонссон л байлгүй. Дэмжлэг үзүүлж байна уу?
Сонсдог ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй ээ. Сүүлийн үед энэ мэт нөхцөл байдлаас болоод сумынхаа ИТХ-д орж ажилладаг юмуу гэж хүртэл бодох боллоо. Хөндлөнгөөс гуйгаад бүтэхгүй бол дотор нь ороод ажиллахад ядаж л сум орон нутаг хөгжүүлэх төсөв мөнгөнөөс нэг удаагийн тэмцээн уралдааны зардлыг гаргуулах гээд асуудал байдаг л юм байна. Миний нэг шавь Мятад сумын ИТХ-д байдаг юм. Тэр маань сая дэлхийн уралдаан тэмцээнд оролцож буй нэг хүнийхээ зардал мөнгийг шийдүүлчихэж байна. Энэ мэтээр дотор нь орж ажиллах нөхцөл байдал зайлшгүй гарч ирж байна даа.
Таньд баярлалаа
-
2015 оны 10 сарын 20
лаанбаатар хотод 2015 оны эхний 9 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн тоон үзүүлэлт , хулгайлах, дээрэмдэх, булаалт, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлэг, ”Цагдаагийн нийт албан хаагчдын иргэдтэй харилцах харилцаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох хоёр хувьсагчийн судалгаа, цагдаа болон иргэдийн эерэг, сөрөг харилцаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг талаар мэдээлэл хүргэнэ.
-
2015 оны 10 сарын 20
Цагдаагийн байгууллагын хэмжээнд тоймлон хүргэдэг “Цагдаа” эмхтгэлийнхээ 2015 оны 3-р улирлын дугаарыг та бүхэндээ хүргэж байна.
Энэ удаагийн дугаараараа “БҮРГЭД-2015” үйл ажиллагаа зохион байгуулаглдлаа, Хууль зүйн яамны харьяа агентлагуудын хууль сурталчилах өдөрлөг боллоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблей амжилттай зохион байгуулагдлаа, Дорнод аймаг, Налайх хотын түүхт 80-н жилийн ой, Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсны 69 жилийн ой боллоо зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явдлуудлыг сурвалжиллаа.
Дугаарын зочноор Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат уригдаж, орон нутгийн цагдаагийн байгууллагын ажил амьдралын талаар илэн далангүй ярилцлага өгсөн юм. “Албаны бахархал” булангаараа ЦЕГ-ын Төв архивын газраас бэлтгэсэн цагдаагийн алба хаагчдын хувцасны талаарх түүхийг өгүүлж, “Ахмадын үг” буландаа бэлтгэл хурандаа С.Раднаабазарын ярилцлага, “Харих болоогүй аав” булангаараа Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын ахлах офицер, цагдаагийн ахмад О.Болдбаатарыг танилцуулж, Монголын цагдаад дэслэгчээс хурандаа болтлоо зүтгэсэн нэг ангийнхан, Хүүхдийн амь аварсан цагдаагийн дэслэгч Э.Төмөрхуяг, Олон нийтийн цагдаагийн ажил алба гээд олон сонирхолтой үйл явдал, хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэдэг алба хаагчдынхаа тухай нийтлэлээ.
Мөн Алба хаагчдын асуултанд хариулья, шинэ ном, танин мэдэхүй зэрэг булангуудаараа та бүхний нийтлэг асуултанд хариулт өгсөн юм
-
2015 оны 10 сарын 20
лон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн замтай болно
-
2015 оны 10 сарын 20
“Ардын эрх” сонин энэ удаагийн “Онцлох зочин”-оороо Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмааг урилаа.
-
2015 оны 10 сарын 20
“Монгол бахархлын өдөр” бүх нийтээр амарна
-
2015 оны 10 сарын 20
“Туульс” үзэсгэлэнд түүний каллиграф болон баримлын шинэхэн бүтээлүүд нь дэлгэгдэх нь ээ.
Уран бүтээлч Ц.Тамирыг каллиграфт дурлуулсан хүн бол түүний аав аж. Тэрээр дөрөвдүгээр ангиасаа Монгол бичгийн багш ааваараа босоо бичиг заалгаж байжээ. 1997 онд “Ил товчоо” сониноос зарладаг уламжлалт уралдаанд анх удаа тусгай байр эзлэснээс хойш Ц.Тамир урамшин, өнөөг хүртэл каллиграфаар тасралтгүй хичээллэж дотоод, гадаадын уралдаан тэмцээн үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсоор байгаа юм.
Дизайнер, зураач, уран бичээч Ц.Тамирын “Туульс” бие даасан үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болох нь ээ.
-
2015 оны 10 сарын 20
Нийслэлийн дагуул хот болох Багануур хотын захирагчаар Н.Тавинбэх сонгогджээ.
-
2015 оны 10 сарын 20
“Эрдэнэс ТТ” ХК 200 гаруй ажилтнаа Хятадын компани руу шилжүүлжээ
-
2015 оны 10 сарын 20
Катарын Доха хотноо энэ сарын 26-31-ний өдрүүдэд болох пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
-
2015 оны 10 сарын 20
Манай улсад байж боломгүй шударга бүс зүйл ил, далд хэлбэрээр газар авч байгааг илтгэх нэгэн хэрэг гарчээ. Тодруулбал, Монголын гурван иргэн Өвөрмонгол иргэн В гэгчийг дарамталж долоо хоног хууль бусаар цагдан хорьсон хэрэг гарсан байна.
Ингэхдээ бүр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын өрөөнд хорьж цагдан, мөнгө нэхэж дарамталсан асуудал өдгөө хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Өвөрмонгол иргэнийг саатуулж, цагдан хорьж, дарамталсан гэх монгол иргэд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын алба хаагчид байж болзошгүй аж.
Учир нь албан байгууллагын тасалгаанд хорьж цагдаж байсан бичлэг нотлох баримт болж цагдаагийн байгууллагад хүргэгджээ.
Уг хэрэг энэ сарын 1-7 хооронд болсон бөгөөд Өвөрмонгол иргэнийг 4 хоногийн турш зочид буудал,айлд аваачин хорьж дарамталсан бол үлдсэн гурван хоногт нь албан байгууллагын өрөөнд хорьжээ.
Тухайн Өвөрмонгол иргэний хувьд манай улсад нэг сарын хугацаатай ирсэн бөгөөд энэ хугацаанд ийн дарамтлуулсандаа маш их гомдолтой байгаа аж. Өдгөө хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
-
2015 оны 10 сарын 20
Ираны цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн их гүрнүүдийн хамтын гэрээг баталсны дараагаар тус улсын эсрэг тавьсан хоригууд цуцлагдах үеэр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг зорьж, бэлтгэж байгаа талаар Ираны дэд ерөнхийлөгч Масуд Солтанифар Ассошиэйтэд Пресс агентлагт хэлсэн байна.Тэрээр тус улсад ”жуулчдын шуурга”-г дэгдээхээр бэлдэж байгаа талаар хэлжээ. Ираны дэд ерөнхийлөгч Масуд Солтанифар нь мөн тус улсын Соёлын Өв, Гар Урлал, Аялал Жуулчлалын Байгууллагын даргын албыг давхар хашдаг юм байна. Тэрээр хэлэхдээ Ираны Ерөнхийлөгч Хассан Роуанигийн өөрчлөлт шинэчлэлт, модернизацийн бодлого нь тус улсыг зорин ирэх гадаадын жуулчдад олгох визийг хөнгөвчлөх зэрэг асуудлуудаас эхлэж байгаа гэсэн байна. Түүх болон соёлын агуу баялагтай тус улсыг Барууны ертөнц огт мэддэггүй гэж хэлж болно. Ойрын өдрүүдэд тус улсын зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаад хөрөнгө оруулалтыг татах 1300 төслийг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгон дэлгэх гэж байна. Эдгээр төслүүдэд мөн ЮНЕСКО-д бүртгэлтэй тус улсын 19 түүхийн дурсгалт газруудыг аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх төлөвлөгөө багтсан байна.
-
2015 оны 10 сарын 20
Тухайлбал, Прокурорын газраас тухайн албын ихэнх хэргийг өөрсдөө л хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, цагдаа, АТГ хоёрын хэн нь ч шалгах боломжгүй хэргүүд бий гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.