Катарын Доха хотноо энэ сарын 26-31-ний өдрүүдэд болох пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
Тус тэмцээнд манай улсаас пара хөнгөн атлетикийн F-57 ангилалд шидэлтийн төрлөөр “РИО-2016” паралимпийн наадамд эрх авсан тамирчин Г.Цогтгэрэл, F-41 ангилалд шидэлтийн төрлөөр Ц.Баттулга нар оролцох гэж байна. Тамирчид өчигдөр Доха хотыг зорьжээ.Тэдний дасгалжуулагчаар Ц.Нэргүйбаатар ажиллаж, баг тамирчдыг Ц.Одонбаяр ахалж байна.
ДАШТ-ээс “РИО-2016” паралимпийн наадмын эрх олгогдох ба 2015 оны чансааг шинэчлэн гаргах юм. Манай улсаас пара хөнгөн атлетикийн ДАШТ-д 2013 оноос хоёр дахь удаагаа оролцож байгаа юм.