-
2015 оны 10 сарын 21
2015 оны 10 дугаар сарын 20-ны 20 цагаас 10 дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 20
Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлээ нэмэгдүүлж Улаанбаатар - Замын-Үүд, Замын-Үүд - Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобусаар иргэддээ үйлчилж эхэллээ.
-
2015 оны 10 сарын 20
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоож, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталжээ.
-
2015 оны 10 сарын 20
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.10.20/ үдээс хойш дахин хуралдаж Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Хуралдааны үеэр дээрх хуулийн зүйл заалт Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа эсэх асуудлаар Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Э.Хангай тайлбар хийсэн. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д, Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Үүний 7 дугаар хэсэгт, төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах онцгой бүрэн эрхтэй хэмээн заасан. Түүнчлэн Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Засгийн газар нь улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж, УИХ-д өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл төсөв боловсруулж батлах нь Засгийн газар, УИХ-д Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх бөгөөд энэхүү бүрэн эрхийг ердийн болон органик хуулиар хязгаарлах боломжгүй гэж үзсэн. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж хуульчилсан тул Үндсэн хуульд нийцээгүй буюу Үндсэн хуулиар төрийн эрх бүхий байгууллагад олгосон бүрэн эрхийг хязгаарласан хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3-т, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан байдаг. Төсвийн тухай хууль 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан. Төрийн албаны тухай хууль 2002 оны зургадугаар сарын 28-ны өдөр батлагдсан. Төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуулиар бус Төсвийн тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулж байгаа юм. Иймд Төрийн албаны тухай болон Төсвийн тухай хуулийн заалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд тухайн асуудлыг буюу төсвийн харилцааг илүү нарийвчлан зохицуулж байгаа Төсвийн тухай хуулийг хэрэглэх нь илүү зүйтэй байна” гэж тайлбарласан.
Үүний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан, хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 20
”Монголын шүүгчдийн холбоо” ТББ-аас ”шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус” байдалд ноцтой сөрөг нөлөө бүхий тус асуудлаар Олон улсын шүүгчдийн холбоонд (International Association of Judges www.iaj-uim.org) ханджээ.
-
2015 оны 10 сарын 20
МУСТА дуучин Н.Мөнгөншагайн дуулсан “ГАНГАРАА” дууг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Эрхэм уран бүтээлч маань энэхүү дууныхаа нэрээр нэрлэсэн ”Гангараа” нэртэй цомгийн баяр болоод ”Гангараа” тоглолтынхоо хэвлэлийн хурлыг өнгөрөгч 14-ны өдөр хийсэн билээ.
Тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа нилээдгүй эрэлттэй байгаа нь түүний үнэнч сонсогч фенүүд нь 21-ны өдрийг буюу ”Гангараа” тоглолтыг тэсэн ядан хүлээж буйн илрэл биз ээ. Эрхэм уран бүтээлчийн бас нэгэн үнэнч сонсогч нь Монгол улсын ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг гэнэ шүү.
Тэрээр цахим хуудсаараа дамжуулан өөрийн сонсох дуртай дуу болох ”Гангараа” дууг найзууддаа түгээж авъяаслаг уран бүтээлч МУСТА Н.Мөнгөншагайд амжилт хүссэн байна.
-
2015 оны 10 сарын 20
Өнгөрсөн онд Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нээлтээ хийсэн, зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзикл 2015.10.29-ний 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
Залуусын өнөө цагийн амьдралын ээдрээ, хайр дурлал, амьдралын эхлэл түүнээс залуус ямар үлгэр авч өнөөгөө хэрхэн дүгнэж байгаа үйл явдлын өрнөлөөр нийслэл Улаанбаатар хотын түүх болон түүний нандин уламжлал, шинэ агуулга амьдралын хэв маягийг өгүүлдэг уг мюзиклд дуучин Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт, Е.Даваасүрэн болон Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул, дуучин Ц.Гансүх, Г.Нандинчимэг, Д.Зоригт нар тоглох юм.
Мөн олны хэсэгт Улаанбаатар чуулгын бүжигчид бүжиглэх ба бүжгийг СТА, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, хөгжмийн найруулгыг Д.Мөнхболд гүйцэтгэж, найруулагчаар ОХ-ны Буриад улсын Төрийн Шагналт Олег Юмов ажиллаж байна.
Тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн касс болон https://www.monda.mn/#host/6 сайтаас авах боломжтой.
-
2015 оны 10 сарын 20
Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив
-
2015 оны 10 сарын 20
Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
-
2015 оны 10 сарын 20
Солонгосын тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулж эхэллээ
-
2015 оны 10 сарын 20
АЖ Самбуу,МУГЖ Төмөрбаатар тэргүүтэй нөхдүүд бас МАХН-д элсэж бгаа юм бна
-
2015 оны 10 сарын 20
З.Баянсэлэнгэ: Хадгаламж зээлийн хохирогчдын хохирлыг яаралтай барагдуулмаар байна
-
2015 оны 10 сарын 20
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал сүүлийн үед улстөржөөд байгаа 2013-2015 оны нийслэлийн тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын чиглэлээр хийсэн ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хог хаягдлыг үүссэн цагаас нь дарж булж устгах хүртэлх бүхий л шатанд буцаан хэрэглэж болох зүйлсийг баялаг болгон ашиглах зорилгоорнийслэлийн айл өрхүүдэд хогны уутыг тарааж хэрэглэж хэвшүүлэх ажлыг эхэлсэн. Эцсийн зорилго нь хог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Энэ ажилд нийт 5.8 тэрбум төгрөг зарцуулсан.Японд цаг хугацаа их шаардаж 20 жил ухуулга суртал хийж хэрэгжүүлсэн ажлыг 2 жилийн дотор монголдоо хэрэглэж хэвшүүлж байсан. Гэтэл энэ ажлыг улстөржүүлсээр байгаад 2015 оны 3 дугаар сард зогсоосон. Хог хаягдлын тухай хууль,Төсвийн тухай хуулийг зөрчин сургууль цэцэрлэг барина гэж зүтгэсэн.Айл өрхийн хогны мөнгийг хог хаягдлыг багасгахад л зарцуулах ёстой. Төсвийн хууль зөрчиж өөр ажилд зарцуулах боломжгүй шүү дээ.Аж ахуйн ажлыг улстөржүүлэх шаардлагагүй. Намуудын заавраар хогоо шүүрдэхгүй. Ажилд тусалдаггүй юм гэхэд дараа болдоггүй байх хэрэгтэй. Хэдэн жилийн дараа хог хаягдлыг ангилан ялгах хэрэгтэй, хогны уут хэрэгтэй байсан юм байна гэдгийг ойлгоно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн.Гэтэл урдаас оруулж ирсэн гэж худлаа улстөржүүлсээр байгаад унагасанд харамсаж байна. Авлигатай тэмцэх газраас шалгаад хэвийн явагдсан ажил байна гэж дүгнэсэн. Уг нь хогны уутыг үнэгүй тарааж, зузааныг нь нэмж, иргэдэд хүндрэлгүй хүргэх үүднээс худаг хүнсний дэлгүүрээр хүртэл тараалтыг хийхээр зохион байгуулсан.
Хогны уутанд зарцуулж байсан мөнгийг хог хаягдлын менемжментийг сайжруулах ажил, эко парк байгуулах, гэр хорооллын айл өрхүүдийн бие засах газар, бохирын цооногийг ариутгах, шилдэг тохижилттой аж ахуйн нэгж шалгаруулах, цас мөс хайлуулах бодис худалдан авах, оршуулгын газруудын хамгаалалтын бүсийг хашаажуулах, тэмдэгжүүлэх ажилд зарцуулж байгаа.
Цагаан даваа, Нарангийн энгэрт эко парк байгуулж 12 хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хогийг мөнгө болгохоор өөрсдөөсөө хөрөнгө гарган хамтран ажиллаад явж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах үүднээс нийслэлээс дэд бүтцийн шийдвэрлэх гэж байна.
Энэ ажлын хүрээнд 99 хорооны машин хүрэх боломжгүй нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг иргэдийн бүлгээр нь гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж байна.Тухайн хороонд амьдардаг иргэд нь орчноо цэвэрлэж байгаа.Нийслэлийн 9 дүүрэгт 153 олон нийтийн байцаагч ажиллуулж байна. Гүйцэтгэлээр нь санхүүжилтийг нь олгож хяналтыг дүүрэг, хороо, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хийж байна.
Мөн хог тээврийн 110-120 автомашинд хог ачилтын автомат төхөөрөмж суурилуулж, хог их үүсдэг газруудад 240, 450 литрийн багтаамжтай цинкен хогийн сав байршуулахаар төлөвлөж байна. Чимээгүй хот нь суурьшлын бүстэйгээ нийлсэн байсан учраас оршуулгын газрын хамгаалалтын бүсийг тогтоож хашаажуулсан.
Ногоон байгууламжийн тухайд 2013 онд хотын гудамж талбайд 21 байршилд 350 сая, 2014 онд 76 байршилд 500 сая, 2015 онд 12 байршилд 200 сая төгрөгөөр цэцэг тарьсан. Энэ ажилд нийт 1 тэрбум 50 саятөгрөг зарцуулсан. Өвлийн -35 хэмийн хүйтрэлттэй манайтай адил сэрүүн уур амьсгалтай орнууд нэг наст цэгийг тарьдаг. Цаг агаар, хөрсний онцлогоос шалтгаалж олон наст цэцэг тарих нь үр дүнгүй гэсэн зөвлөгөөг олон улсын байгууллагууд өгдөг. Олон наст цэцэг тарих нь нэг наст цэцэг тарихаас илүү зардал өндөртэй. Өөрөөр хэлбэл 3-4 дахин илүү зардал шаарддаг. Арчлалт хамгаалалт их шаардлагатай байдаг. Энэ бүх онцлогийг тооцож үзээд мод бут сөөгийг илүү тарьж байгаа. Ургамлын ургалт арчилгаа тордолгооны онцлог байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй.
-
2015 оны 10 сарын 20
МЗЭХТ-ийн тэргүүн Ш.Батсайхан
-
2015 оны 10 сарын 20
Аж ахуйн нэгжүүд хогийг мөнгө болгоно
-
2015 оны 10 сарын 20
Улсын хэмжээнд 646 тэрбум төгрөгийн татварын өр үүсчээ
-
2015 оны 10 сарын 20
Манай улсад байж боломгүй шударга бүс зүйл ил, далд хэлбэрээр газар авч байгааг илтгэх нэгэн хэрэг гарчээ. Тодруулбал, Монголын гурван иргэн Өвөрмонгол иргэн В гэгчийг дарамталж долоо хоног хууль бусаар цагдан хорьсон хэрэг гарсан байна.
Ингэхдээ бүр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын өрөөнд хорьж цагдан, мөнгө нэхэж дарамталсан асуудал өдгөө хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Өвөрмонгол иргэнийг саатуулж, цагдан хорьж, дарамталсан гэх монгол иргэд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын алба хаагчид байж болзошгүй аж.
Учир нь албан байгууллагын тасалгаанд хорьж цагдаж байсан бичлэг нотлох баримт болж цагдаагийн байгууллагад хүргэгджээ.
Уг хэрэг энэ сарын 1-7 хооронд болсон бөгөөд Өвөрмонгол иргэнийг 4 хоногийн турш зочид буудал,айлд аваачин хорьж дарамталсан бол үлдсэн гурван хоногт нь албан байгууллагын өрөөнд хорьжээ.
Тухайн Өвөрмонгол иргэний хувьд манай улсад нэг сарын хугацаатай ирсэн бөгөөд энэ хугацаанд ийн дарамтлуулсандаа маш их гомдолтой байгаа аж. Өдгөө хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
-
2015 оны 10 сарын 20
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа
-
2015 оны 10 сарын 20
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
-
2015 оны 10 сарын 20
Хоёр солонгосын иргэд өнөөдөр уулзана