Умард болон Өмнөд Солонгос улсуудад тусгаарлагдан амьдарч байгаа гэр бүлийн гишүүд болон хамаатнуудыг уулзуулах арга хэмжээний эхний хэсэг явагдаж эхэлсэн байна.Төрөл садангуудыг уулзуулах арга хэмжээ Умард Солонгос улсад явагдах бөгөөд өчигдрийн байдлаар тухайн арга хэмжээнд оролцох Өмнөд Солонгос улсын иргэд замдаа гарахаасаа өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна. Тусгаарлагдсан гэр бүл болон төрөл садангуудын уулзалт өнөөдөр Умард Солонгосын Эрдэнэсийн Уул хэмээх амралт, зугаалгын цогцолборт эхлэхээр болсон байна. Өмнөд Солонгос улсын засгийн газраас дээрх уулзалтанд оролцож байгаа иргэдийн гэрэл зургийг авахаар бэлтгэсэн байна. Үүний зорилго нь тусгаарлагдсан гэр бүлийн гишүүд болон хамаатнуудад нь дурсгал болгож шинэ гэрэл зургийг бэлэгдэхэд оршиж байгаа юм байна. Энэ удаагийн уулзалтын арга хэмжээг өнгөрсөн 8 дугаар сард хоёр талаас хүлээн зөвшөөрсөн билээ.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ /UBS/