Өнгөрсөн амралтын өдрүүдээр Мобикомын хэрэглэгчдэд хятад ханз бүхий ойлгомжгүй мессэжүүд ирсэн. Мессежийг хятад хэлний орчуулагч нар “ямар ч утгагүй, ойлгомжгүй” хэмээж байв.
Энэ талаар хэрэглэгчдийн дунд болон цахим орчинд “мобиком хакердуулсан байна, хакердуулсан бол сүлжээний аюулгүй байдал алдагдалтай юу, хувь хүний нууц алдагдсан уу” гэх хардлагууд үүссэн юм.
Тэгвэл Мобиком корпораци хятад ханз бүхий мессежийн талаар “Глобус ийзи үйлчилгээний заавар хүргэхэд үсгийн фонт солигдсон алдаа гарч, танд утга агуулгагүй, ойлгомжгүй мессеж очсонд хүлцэл өчье” хэмээн тайлбар хийжээ.