МҮХАҮТ, ОХУ-ын “Бизнес контакт” компанитай хамтран энэ сарын 20-22-ны өдөр олон улсын “Азийн хаалга 2015” Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн бизнес форумыг зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Ангарск, Братск, Иваново, Алексеевка хотууд, Алтайн хязгаарын Барнаул, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад, Украин улсын аж ахуйн нэгжүүд оролцох аж.
МҮХАҮТ, ОХУ-ын Эрхүү хотын “Бизнес-Контакт” ХХК-тай хамтран “Ворота в Азию-2015” үзэсгэлэнг 25 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форумаар “Орос-Монгол-бизнесийн шинэ хөгжил” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөх аж. Оросын талаас хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, гоёл чимэглэл, хүнсний салбарынхан оролцохоор хүрэлцэн иржээ.