-
2016 оны 5 сарын 14
Хавдар болон бусад олон төрлийн өвчнүүдийг анагаах нөлөөтэй жүүс
-
2016 оны 5 сарын 14
”Холбоодын цом”-д олимпийн эрх авсан тамирчид оролцохгүй
-
2016 оны 5 сарын 14
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ өнгөрсөн сарын 12-нд Уильям Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгээр эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон байна.
-
2016 оны 5 сарын 14
Ниссан, Мицубиши компаниуд стратегийн түвшинд хамтран ажиллахаар боллоо
-
2016 оны 5 сарын 14
Өмднийхөө халаасанд гар утсаа хийвэл үргүйднэ эрчүүд ээ
-
2016 оны 5 сарын 14
”Хүүхдийн жүжгийн ӨДРҮҮД” ЭХЛЭХ НЬ
УДЭТ-ьш уран бүтэатчид хүүхэд багачуудьш хүмүүжил, мэдлэг оюунд нь хөрөнгө оруу- лалт хийх зорилгоор ^Хүүхдийн жүжгийн өдрүүд” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Уг хө- төлбөрийн хүрээнд Д.Содном- доржийн “Норовын намтар” хөгжимт инээдмийн жүжиг, С.Михалковын “Бардам туулай” инээдмийн жүжиг, Т.Габбегнйн ^Тнсгэлжин” зэрэг шилд^г уран бүтээлүүдээ тоглох аж. ””Х^үх- дийн жүжгийн өдрүүд” энэ сарын 28-наас ирэх сарьш 1 хүр- тэл үргэлжилнэ.
-
2016 оны 5 сарын 14
Улаанбаатар бохирдлоороо дэлхийд толгой цохив
-
2016 оны 5 сарын 14
НИТХ-ын нэр дэвшигчийн бүртгэл энэ сарын 14-нд дуусна
-
2016 оны 5 сарын 14
Арьсан дээрх бор толбыг арилгах арга
-
2016 оны 5 сарын 14
ДУГААРАА ҮЛДЭЭЛГҮЙ МАШИНАА ТАВЬСАН ЖОЛООЧТОЙ ХОЛБОГДОХ ЛАВЛАХТАЙ БОЛЖЭЭ
-
2016 оны 5 сарын 14
Дэлхийн кино урлагийн шилдгүүд 12 хоногийн турш хуран цугларах Каннын кино наадам нээлтээ хийлээ. Цар хүрээгээрээ харьцангуй олон орныг хамардаг Каннын кино наадам энэ жил 63 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Өчигдрөөс эхлэн Каннын кино наадамд өрсөлдөж буй бүтээлүүд үзэгчдийн хүртээл болж эхлэх бөгөөд энэ удаагийн кино наадмын шүүгчдийг Холливуудын алдартай найруулагч Tim Burton тэргүүлж байгаа юм.
-
2016 оны 5 сарын 14
Архангай аймагт Турк улсын элчин сайд айлчиллаа
-
2016 оны 5 сарын 14
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тавдугаар сарын хуваарь
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-05-06 09:07:17
Нийслэлийн хэмжээнд тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу.
-
2016 оны 5 сарын 14
Нийслэлийн Засаг дарга “Улаанбурхан өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” А/343 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, халдвараас сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт, хяналтыг хангах шуурхай ажлын хэсгийг байгуулан ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт
Өрхийн эрүүл мэндийн төвөөс 0-1 насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, хяналтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эцэг, эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулах, товлолын дархлаажуулалт хийх ажлыг 7 хоног бүрийн Бямба гарагт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт
Улсын хэмжээнд 2016 оны 05 дугаар сард зохион байгуулагдах Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад дүүргийнхээ 18-30 насны иргэд, нутаг дэвсгэрийн ЕБС, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, сурагчдыг зохион байгуулалттай хамруулах, аюулгүй дархлаажуулалт явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нар, нийслэлийн Боловсролын газарт
1 хүртлэх насны хүүхдийг халдварт өртөхөөс сэргийлэх, эцэг эхчүүд хүүхдээ гэртээ асрах боломж олгох зорилгоор ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн хуулийн 103 дугаар зүйлд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж цалинтай чөлөө олгоход дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн нутаг дэвсгэр дэх байгууллагын дарга, ажил олгогч нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд
Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, халдвараас сэргийлэх арга хэмжээ, нэмэлт вакцинжуулалтын талаархи мэдээ, мэдээлэл болон иргэдэд зориулсан зөвлөмж сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах арга хэмжээг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст, нийслэлийн Эрүүл мэндийн газарт тус тус даалгав.
Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 14
Энэ сард 5 болон 0-ээр төгссөн улсын дугаартай автомашины жолооч татвар төлнө
-
2016 оны 5 сарын 14
2016 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18-нд зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан тул хэдий цаг агаарын байдал тааламжгүй байгаа ч нийслэлийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргээс Сэлбийн голын эрэг дагуу мод тарьж байгаа бол МоАХ-ны эмэгтэйчүүд хотын төвд, С.Зориг агсны хөшөөний эргэн тойронд цэцэг тарьж, тохижуулах ажил хийж байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд төв зам дагуу, цэцэрлэг, гудамжинд мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажил зохион байгуулж буй байгууллага, хамт олны ажил ундарч байна. Төрийн өндөрлөгүүд ч мөн энэ өдөр мод тарих ажилд нэгдэх юм.
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль хамгаалах газраас хамтран Барилгачдын талбайд өчигдөр зохион байгуулсан “Ногоон хот аян-2012” бүх нийтийн байгаль орчны өдөрлөгт ой мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцсон. Тэдний зүгээс иргэд, олон нийтийг байгаль хамгаалах, мод тарих үйлст уриалах, экологийн боловсрол олгох, мод тарих технологийн зааварчилгаа, зөвлөгөө, сургалт, гарын авлага зэргээр хангаж байв. Түүнчлэн мод тарих өдрийг угтаж, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх үүндээс иргэдэд улиас, хайлаасны суулгац үнэ төлбөргүй тараасан юм.
-
2016 оны 5 сарын 14
Шинжлэх ухааны ачаар хүмүүс аливааг ойлгох гарц нээгдэж, асуудлыг тайлбарлах бүрэн боломж гарчээ.
-
2016 оны 5 сарын 14
Модыг тарихаасаа илүүтэй арчилж ургуулах нь чухал
2014 оны 5 сарын 11
plant-treesӨчигдөр ”Үндэсний мод тарих өдөр” тохиож, Төрийн тэргүүнээсээ эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, парламентын гишүүд, жирийн ард иргэд хүртэл мод тарьж өнжлөө.
Манай улс Ерөнхийлөгчийн санаачилсан эл өдрөөр жил болгон л мод тарих сайхан уламжлал тогтоод байгаа. Гэхдээ хөөр болон тарьсан тэдний маань хэд нь ургадаг бол? Хэд нь хий тариад өнгөрөх шоуны золиос болж газарт булагддаг бол. Энэ талаар бид сонирхож үзлээ.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 2010 оноос хойш гэхэд л нийслэлчүүд 5 сая гаруй мод тарьжээ. Гэвч урган төлжсөн нь цөөхөн. Ихэнх нь амь тавин талийсныг та бид харж байгаа.
Албаны хүмүүс үүнийг “Өнгөрсөн жилүүдэд олон мод тарьсан ч үр ашиг муу, их мөнгө зарж байна. Мод тарьчихаад арчлахгүй байна. Арчилгааны мөнгийг тусад нь төсөвлөж, анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Аж ахуй нэгж ч үүнийг анхаарах хэрэгтэй” гэж тайлбарлаж байна.
Тэгэхээр модоо тариад өнгөрөх биш цаашид арчилж, урган төлжүүлэх ёстой гэсэн үг юм. Манайхан бол их мөнгө зарлагадаж, мод тариад л орхидог. Түүнийг хэн усалж, ургуулах нь ер тодорхойгүй. Угтаа модоо тарьж болж байгаа юм чинь ургуулах хүмүүс нь хүртэл байж байвал зүгээр юм. Мэдээж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тарьсан модоо өдөр бүр эргэж тойрч чадахгүй нь тодорхой. Гэхдээ өөрсдөө биш юм аа гэхэд түүнийг арчилж ургуулах мэргэжлийн хүмүүсийг цалинжуулж ажиллуулбал жил бүр мод тарих нэрээр олон сая төгрөг гарлагдах хэрэггүй болж байна гэсэн юм.
Үгүй ядаж мод тарих өдрийг зохион байгуулж чадаж байгаа юм чинь тарьсан модоо эргэж тойрох өдрийг ч бас хувиарлан гаргаж өгч болно шүү дээ.
Нөгөөтэйгүүр мод тарьж байна гээд манайхан гүн нүхэнд зулзаган суулгац хийж, хар шороогоор булаад жаахан ус асгаад л орхичихдог. Гэтэл таримал мод насанд хүртлээ хэн нэгний хайр халамжийг хүсдэг байна. Өөрөөр хэлбэл, мод өөрийгөө тариулах бус ургуулахыг л хүсдэг гэж хэлж болно. Байгалийн жамаараа уулын ар газар ургаж байсан модыг шилжүүлэн суулгахдаа нар их тусдаг тал газар суулгаж огт болохгүй. Учир нь тэрхүү суулгац бусад модноос илүү сүүдэр хүсдэг болохоор чийглэг чанар нь алдагдаж, хатах аюулд амархан өртдөг ажээ. Иймд мод ургуулах гэж буй хүн эхлээд ямар төрлийн мод, хаана суулгах гэж байгаа талаар бодолцох хэрэгтэй. Модны үндэс нь усыг өөртөө шингээх үүрэгтэй байдаг. Тиймээс эх хүн хүүхдээ хөхүүлдэг шиг ойр ойр, бага багаар услах нь хамгийн зөв арчилгаа юм. Модыг манай орны нөхцөлд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 10-ны хооронд, мөн газар хөлдөх үе буюу аравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд тарихад тохиромжтой. Харин бусад үед тарьсан мод хөрсний чийг хүлээж авах чадваргүй учир амархан хатдаг байна.
Монгол оронд 140 мянга орчим нэр төрлийн мод, сөөг ургадаг. Гэхдээ жил ирэх тусам ойн сан багасч байгаа нь тийм ч сайн мэдээ биш юм. Судалгаагаар, 1991 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 12.5 хувийг ойн сан эзэлж байсан бол 1998 онд 8.1 хувь болтлоо буурсан. Харин энэ жил долоохон хувийг эзэлж байгаа гэсэн дүн гарчээ. Үүнээс үзэхэд хэний ч гар харалгүй байгалийн жамаараа ургасан ой, хээрийн модод ямар аюул дунд амьдарч буй нь тодорхой байна. Үүний гол дайсан нь хүмүүс өөрсдөө юм. Жил ирэх тусам модны хулгай газар авснаар хэдэн зуун мод үгүй хийснийг тооцоход бэрх болжээ. Сүүлийн таван жилд 800 орчим ойн түймэр гарч 1215.8 га ойн талбай шатаж экологид 496.9 сая төгрөгийн хохирол учруулсан нь өөрийнхөө жамаар ургасан модонд хүмүүс хэр их халгаатайг харуулах бодит жишээ юм.
Эх болсон байгаль дэлхийгээ хайрлана гэдэг энгийн зүйлээс л эхэлдэг. Бид хүүхдүүддээ элдвийн сургамж хайрлахаасаа илүү өөрсдийн биеэр үлгэрлэн хамтдаа бут сөөг тарьж, тарьсан модоо арчлан тордох энгийн аргыг зааж өгснөөр тэднийгээ амьд байгалиа хайрлан хамгаалдаг нэгэн болгож өсгөх сайн талтай. Энгийнээр бодоход олон хүний тарьсан мод усалгаа дутмагаасаа болж гандаж гундахгүйн дээр хүүхдүүд өөрийн тарьсан модыг хэрхэн ургаж байгааг харах гэж, бас усалж арчлах гэж ирцгээдэг болно шүү дээ.
-
2016 оны 5 сарын 14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас, уртасна