Хүн хөгшрөхийн цагт гарын сарвуу, шуу хэсгээр бор толбууд үүсч эхэлдэг. Зарим хүмүүст бор толбо хөгшрөхтэй холбоогүй боловч ийм толбо үүсэх нь багагүй болжээ. Энэ толбо нь ихэнхдээ 50-иас дээш насныханд элбэг тохиолддог байна. Ихэнхидээ эмэгтэйчүүд энэ толбоо арилгахын тулд лазер эмчилгээнд хандан мөнгө үрж, цаг алддаг байна. Бор толбо арьсан дээр үүсэх нь таныг бусдад хөгшин гэж мэдэгдэхээс гадна гоо сайхны талаасаа ч тийм таатай бус зүйл юм.
Нэгэн эмэгтэй гаран дээр тодорч эхэлсэн бор толбуудаа арилгасан талаар зөвлөгөөг хүргэе. Танд ердөө шинэхэн сонгино, алимны цуу байхад л хангалттай. Алимны цуу нь өөртөө альфа хидроксисын хүчил агуулдаг учир арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж шинэ арьсыг төлжүүлдэг байна. Сонгиноо дөрвөлжин хэрчээд холигчид хийн сайтар бутална дээрээс нь бага зэргийн алимны цуу хийгээд дахин сайн холиод бэлэн болсон бэлдмэлийг зөөлан даавуунд шингээн бор толбо үүссэн хэсгүүдээ арчаарай. Бор толбо ид шидийн шууд арилахгүй учир та тууштай дараах зөвлөгөөг дагах хэрэгтэй. Мөн нүүр хэсэгт түрхэхгүй байхыг анхаарна уу!