Гар утасны цахилгаан соронзон долгион муу гэдгийг хүн бүр мэддэг. Биедээ байнга авч явах нь буруу ч гэж зөвлөдөг. Харамсалтай нь, үүнийг тоодог хүн ховор л доо. Тэгвэл Их Британийн эрдэмтэд саяхан нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Гар утсаа өмднийхөө халаасанд хийж явдаг эрчүүдийн 47 хувийнх нь эр бэлгийн эсийн тоо цөөрсөн, чанар нь муудсан байсныг тогтоосон байна. Тиймээс эмч нар эрчүүдийг өдөрт нэг цагаас илүү хугацаагаар гар утас өмдөндөө халаасалж явах нь аюултай гэж үзжээ. Утаснаас ялгарч буй цахилгаан соронзон долгион бэлэг эрхтэнтэй ойрхон байх тусмаа үр тогтоох чадварыг нь муутгаж байгааг эрдэмтэд нотолсон байна.