УДЭТ-ын уран бүтээлчид хүүхэд багачуудын хүмүүжил, мэдлэг оюунд нь хөрөнгө оруулалт хийх зорилгоор "Хүүхдийн жүжгийн өдрүүд” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Д.Содномдоржийн “Норовын намтар” хөгжимт инээдмийн жүжиг, С.Михалковын “Бардам туулай” инээдмийн жүжиг, Т.Габбегнын "Үнсгэлжин" зэрэг шилдэг уран бүтээлүүдээ тоглох аж. "Хүүхдийн жүжгийн өдрүүд" энэ сарын 28-наас ирэх сарын 1-ын өдөр хүртэл үргэлжилнэ.