-
2016 оны 5 сарын 17
Авлигын эсрэг зохицуулалтын олон улсын төв байгуулахыг дэмжихээ Интерпол мэдэгдэв
-
2016 оны 5 сарын 17
Зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Б.Наминчимэдтэй ярилцлаа.
-
2016 оны 5 сарын 17
ХӨСҮТ-өөс гаргасан мэдээлэлд 2015 оны байдлаар Монгол Улсад 5,777 хүн хорт хавдраар өвчилж, түүнээс 3,999 нь хорвоогийн мөнх бусыг үзсэн байна.
-
2016 оны 5 сарын 17
Авлигатай тэмцэх газраас 2015 онд хөдөө орон нутагт ажиллах явцад зарим аймгийн Засаг даргын шийдвэрээр цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогын 50 хувийн хөрөнгөнөөс цэргийн штабын ажилтнуудын томилолт, авто машины сэлбэг хэрэгсэл, компьютер, тоног төхөөрөмж худалдан авах, цэргийн алба хаагчдыг эргэх, генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх зэрэгт зарцуулж байсныг тогтоосон юм.
Үүний зэрэгцээ хууль тогтоомжоор эрх олгоогүй байхад цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогыг захиран зарцуулахтай холбоотой журмыг батлан мөрдүүлсэн тохиолдол гарч байгаа тул Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд Батлан хамгаалахын сайдын 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн а/260 дугаар тушаалаар баталсан ”Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах журам”-ыг Авлигатай тэмцэх газар хянан үзлээ.
Батлан хамгаалахын сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Улсын Их Хурлын 33 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг тус тус зөрчин дээрх журмыг баталсан байна. Иймд Авлигатай тэмцэх газраас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уг журмыг хүчингүй болгох, Улсын Их Хурлын тогтоолд нийцүүлэх, энэ төрлийн журмыг аймаг, нийслэлийн Засаг даргаас давхардуулан журамлахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг мэдэгджээ.
Улмаар Батлан хамгаалахын сайдаас дээрх журмыг хүчингүй болгож, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Засгийн газрын 215 дугаартай тогтоолоор ”Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журам”-ыг батлуулсан талаар хариуг ирүүлсэн байна.
-
2016 оны 5 сарын 17
СХД-ийн 30-р хороо ”Чулуутын ... тоотоос түлэгдсэн хүүхэд ГССҮТ-д ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус тоотод суух Б /эр.1,7н/ нь халуун тогоотой буцалсан усанд унаж түлэгдэн тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлүүлж байгааг СХДЦХ-3 шалгаж байна.
Мөн Архангай аймгийн ”Их тамир сумын нутаг Хөх нуур баг Цохио толгой гэх газар 2 настай эрэгтэй Э нь усанд живж нас барсан байна” гэх мэдээллийг 05-р сарын 16-нд авч шалгаж байна.
Эцэг, эх асран хамгаалаагчдын хайхрамжгүй байдлаас болж хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Ийм төрлийн дуудлага эрс нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 17
“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт Баасан гарагт болно
-
2016 оны 5 сарын 17
Нийслэлд ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулдаг болно
-
2016 оны 5 сарын 17
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд газрын харилцааны бүх төрлийн үйлчилгээг нэгтгэн, цахимжуулах зорилгоор ULAS системийг боловсруулан, нэвтрүүлж эхэллээ. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Өмчийн харилцааны газартай хамтран “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлж, нийслэлд бүртгэлтэй нийт иргэдэд газар өмчлүүлэх үндсэн зорилгын хүрээнд Нийслэлийн ИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр 2014 оноос хойш 5 удаа зохион байгуулаад байна. Энэхүү хугацаанд нийслэлд оршин суух бүртгэлтэй 650 мянган иргэн цахим бүртгэлд хандан нийт 923 168 хүсэлт ирүүлснээс 71 165 иргэн газар өмчилж авсан байна.
2003-2012 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 91025 иргэнд газар өмчлүүлсэн бол 2013-2016 оныг хүртэлх хугацаанд 94385 иргэнд газар өмчлүүлсэн байна. Цахим системээр газар өмчлүүлэх ажил газрын харилцааны салбарт гарсан томоохон дэвшил болох нь эндээс харагдаж байна. Уг ажлын үргэлжлэл болгож нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан 68 байршилд цахим газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Нийслэлийн иргэн, хуулийн этгээдэд Хотын ногоон бүс дэх зуслангийн газруудыг өмчлүүлэх ажлыг олон жил хүлээсэн. Энэхүү ажлыг өнгөрсөн 4 дүгээр сард эхлүүлж, 26 байршилд 2000 гаруй иргэдийн зуслангийн газраа өмчлөх хүсэлтийг газрын харилцааны ULAS системээр дамжуулан хүлээн авч шийдвэрлэж байгаа юм.
ULAS системийн дараагийн шатны ажил болгож 10 байршилд газрын дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулах газрын цахим биржийг бэлэн болголоо.
Цахим биржид бүртгүүлэхийн тулд иргэн хуулийн этгээд Газрын харилцааны www.land.ulaanbaatar.mn системд бүртгүүлэн орж цахим бирж хэсгээс оролцох газраа сонгож хүсэлтээ илгээнэ. Газар өмчлөлийн цахим системд бүртгэлтэй иргэд уг эрхээрээ www.land.ulaanbaatar.mn рүү орно.
Хүсэлтээ илгээсний дараа дэнчин төлсөн баримт болон бусад холбогдох баримтуудыг бүрдүүлэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх НӨХГ-ын мэргэжилтэнд хандаж дуудлага худалдаанд оролцох эрхээ авна.
Бүрдүүлэх материал
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дараах материалуудыг бүрдүүлэн Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд байрлах Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэнд хандана уу.
Үүнд:
Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Дэнчин төлсөн баримт
Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл байна гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 17
Колумб улсын эрх баригчид 8 гаруй тонн хэмжээ бүхий кокайныг хурааж аваад байгаа бөгөөд тэдний мэдэгдэж байгаагаар энэ нь түүхэндээ хамгийн их хэмжээний кокайныг хурааж авсан хэрэг явдал болсон байна. Энэ талаар тус услын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос өөрийнхөө твиттер хуудаст бичсэн бөгөөд тэрээр их хэмжээний кокайныг илрүүлэн хурааж авсан явдал нь хууль бус хар тамхины наймаа эрхлэгчдэд хүнд цохилт болсныг дурьдсан байна. Уг их хэмжээний кокайныг тус улсыннийслэл Богота хотоос 490 км-ийн зайд орших Турбо хотод байрлалтай гадил жимсний тариалангийн талбайд ухсан газар доогуурх хонгилоос олсон болохыг Үндэсний цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Мөн 359 хайрцаг бүхий эдгээр кокайн нь тус улсын кокайны наймаа эрхлэгч хамгийн том байгууллага болох Усуга бүлэглэлийнх болохыг олж тогтоосон талаар цагдаагийн албанаас мэдээлжээ. Цагдаагийн тусгай ажиллагааны үеэр 3 хүн баривчлагдсан байна. Эрх баригчдын мэдэгдсэнээр хураагдаад байгаа уг их хэмжээний кокайныг АНУ руу илгээхэд бэлэн болгосон байсан байна.
-
2016 оны 5 сарын 17
Хотын төвийн газар үнэд хүрч, бусдын нүдийг булаах болсон цагт “Голомт фаннэйшнил групп” ХХК хотын захиргааны барилгыг зүгээр л нэг концессын гэрээгээр буулгаж, шинээр бариж өгөхөөр болоогүй бололтой. Энэ нь зарим нэг баримтаас харагдаж, хардлага төрүүлж байгаа юм.
-
2016 оны 5 сарын 17
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх
-
2016 оны 5 сарын 17
өнөөдөр
-
2016 оны 5 сарын 17
Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дарга З.Энхболд ШШГЕГ-ын дарга Б.Билэгтийг АТГ-ын даргад зүтгүүлж буй сурагтай. Б.Билэгтийн хувьд Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Мөн Ерөнхийлөгчийн ойрын хүнд тиймдээ ч хууль хяналтын бүхий л байгууллагуудын даргын албан тушаалыг хашиж байсан хүн гэдэг. Гэтэл түүнийг Ерөнхийлөгч тоож, тордохоо байснаас болон Б.Билэгт З.Энхболдтой сүжрэх болсон гэх хүмүүс ч байна. Б.Билэгт нь Монгол улсад 1944 онд генерал цол бий болсноос хойшхи 159 дэхь генерал юм. Энэ жил 60 настай ч 2013 онд генерал цол хүртсэн залуу генералуудын нэг юм.
-
2016 оны 5 сарын 17
Хонь - (3/21-4/19)
Хайртай хүмүүсийнхээ санаанд тааруулахыг оролдсон ч тэд таныг дутуу үнэлж магадгүй. Ойр дотны хүмүүс завгүй байгаа учраас танд тусламж хэрэгтэй байгааг анзаарахгүй байж мэднэ. Ажилдаа анхаарлаа хандуул. Өндөр хүүтэй зээл авахаас өмнө бүх сонголтыг нягталж үзээрэй. Хамаатан садан, хөршүүдээсээ асууж лавла. Биеийн дасгал хий, фитнест яв.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 05 сарын 17
Үхэр - (4/20-5/20)
Өглөөгүүр цагийг ганцаараа өнгөрөөнө. Харин үд дүнд ажилд дарагдах төлөвтэй байна. Танихгүй шахам хүмүүсийн дунд байхдаа анхаарал болгоомжтой бай. Маш олон гэр бүлд нас өндөр эцэг эх, хамаатан садантай холбоотой асуудал үүсч цаг заваа зарцуулах болно. Ажил дээрээ хялбар бус зүйлтэй тулгарах тул хүчээ дайчил. Олон хүний санхүүгийн байдал тогтворгүй байна. Эрсдэлтэй алхам хийж байснаас хүлээж байсан нь дээр гэдгийг од эрхэс сануулж байна.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 05 сарын 17
Ихэр - (5/21-6/21)
Та өнөөдөр ажлаа ямар ч саадгүй дуусгах болно. Тиймээс өдрийг үр бүтээлтэй өнгөрүүл. Таны танилын хүрээ гайхамшигтай юм. Та үүний тусламжтайгаар богино хугацаанд ихийг амжуулах болно. Бизнес үйл ажиллагаа амжилттай байж, таны орлого огцом өснө. Ямар нэг том төлөвлөгөө эхлэхээс өмнө зарим нэг хувийн асуудлаа шийдвэрлэж дуусга. Сайн төлөвлөгөө судалгааны ачаар бизнес тань амжилт олно.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 05 сарын 17
Мэлхий - (6/22-7/22)
Ажил бизнест чинь саад болох хэд хэдэн хандлага өнөөдөр ажиглагдана. Үүнд уур цухал чинь хүрч, сэтгэлийн хямрал тань улам нэмэгдэх вий. Гэр орондоо болон ажил дээрээ үүрэх хариуцлага чинь хоорондоо харшснаас болж гэрт чинь болоод ажил дээрх хэл ам, дарамт ачаалал нэмэгдэнэ. Санхүүгийн маргаантай асуудал таныг бусдаар асуудлаа шийдүүлэхэд хүрч болзошгүй. Бага зэрэг мөнгө орж ирж болзошгүй.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 05 сарын 17
Арслан - (7/23-8/22)
Хайртай хүндээ юм уу найз нөхөртөө сэтгэл зовинон ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй санагдана. Оюутнууд хичээлдээ анхаарч, тархи толгойгоо сэргээ. Замын түгжрэл таныг чухал уулзалтаас хожимдуулж болзошгүй тул утсаа сайн цэнэглээд яаралтай дуудлага хийхэд бэлэн байгаарай. Таны ойрын хэн нэгэн хууль цаазтай холбоотой хэрэгт хутгалдсан бол тэдний өмнөөс мэдүүлэг өгч, шүүхийн өмнө хаацайлан гарахыг хүсэх байх.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 05 сарын 17
Охин - (8/23-9/22)
Хэрэв ажлаа хийх цагт нь хийж чадвал санхүүгийн асуудалд таатай нөлөө үзүүлнэ. Хандивын арга хэмжээнд болгоомжтой байхыг сануулж байна. Чухал нөлөө үзүүлэх ашигтай гэрээ хэлцэл байгуулах болно. Хэрвээ мөнгөө хадгалахад хүндрэлтэй байгаа бол зардлаа хянаж, хэт их мөнгө үрэхээ болих хэрэгтэй. Удирдлагатайгаа тэрсэлдэхээс болгоомжил. Таны гаргасан хүсэлт, санаачлага амжилттай хэрэгжих бөгөөд ямар нэг шүүмжлэлд өртөхгүй байж чадна.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 05 сарын 17
Жинлүүр - (9/23-10/22)
Та өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд хүч зоригоо олж ав. Өнгөрснөө эргэцүүлэн бод, ирээдүйг тодоор дүрслэхэд тус болж юуны магад. Ахмадуудын үгийг сонс, тэд гэр бүлийн гишүүдээс илүү туршлагатай нь шүү дээ. Хэдий нэг зүйлээ давтдаг ч тэдний зөвлөгөөг дага. Хамгийн чухал нь юу болохыг тунгаахын тулд бага зэрэг цаг гарга.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 05 сарын 17
Хилэнц - (10/23-11/21)
Боломж, бололцоо гарч ирнэ. Явах ёстой зам, чиг хандлагаа сонгох нь таны төсөөлсөн шиг амархан сонголт биш. Хилэнцийн ордод төрсөн танд өөрчлөгдөж хувьсашгүй шинж чанар бий. Тиймээс та хувьсал өөрчлөлтийг хүлээн авах хэрэгтүй. Cap эрүүл мэндийг тань илтгэдэг Хонины орд руу гулсан орох энэ үед хангалттай унтаж амран, байнгын дасгал сургуулилт хийж, зөв хоолны дэглэм сахь.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 05 сарын 17
Нум - (11/22-12/21)
Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай байх нь ажил дээрээ алдаа гаргахад хүргэж болзошгүй. Гэхдээ саад бэрхшээлд тэгтлээ анхаарах хэрэггүйг од эрхэс зөвлөж байна. Зүгээр л хувь заяа таны зан чанарын тогтвортой эсэхийг шалгаж байгаа хэрэг. Хайр дурлалын асуудлаа өнөөдөр хойш тавих хэрэгтэй бөгөөд өнөөдөр таныг эрсдлийн хар сүүдэр дагах болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд оройг ганцаар өнгөрөөхийг хичээ.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 05 сарын 17
Матар - (12/22-1/19)
Өнөөдрийн хувьд гэр бүлийнхээ хэрэгцээг тэргүүнд тавь. Таны чармайлтын үр дүнд талархал ирнэ. Одоо гэр орныхоо орчныг сайжруулах цаг. Гэрийнхээ тав тухтай байдлыг нэмэгдүүлэх, илүү орон зайг бий болгох санаануудыг амархан олно. Юу хэрэгтэй байгааг та аяндаа олж мэднэ. Зохион байгуулах, урлагийн ур чадварууд нь бүхэлдээ бүтээлч сэтгэхүйтэй холбоотой. Нэг ажлаас нөгөө рүү шилжин ажиллахдаа болгоомжтой бай.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 05 сарын 17
Бумба - (1/20-2/18)
Амрагийн харилцаанд ямар нэгэн асуудал үүсвэл одоо л учир шалтгааныг нь ярилцах цаг. Ингэснээр та хоёр гомдол, гунихралаа арилгаж бие биеэ хайрлах хайр улам бэхжинэ. Хумхын ордны оюутнууд хичээлдээ түүртэх бололтой. Ирэх амралтын өдрүүдэд аяллаар явах боломж олдох байх. Мөрөөдлийн газар луугаа явахын тулд одооноос төлөвлө. Зарим хумх хайртай хүнээ даган хилийн чанадад гарахыг хүснэ.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 05 сарын 17
Загас - (2/19-3/20)
Та нарын ихэнх нь бүтээлээрээ бахархах болно. Урлагын салбарынхан энэ сард үнэхээр их сэтгэл ханамжийг авч чадах бөгөөд үүнд эрдэж бардамнахгүй байхыг зөвлөж байна. Газарт суурилсан төлөвлөгөө тань амжилттай үр дүнд хүрнэ. Эдгээр санаануудаа сайн харуул. Хичээл зүтгэлтэйгээр шургуу ажиллахад зорилго тань анзаарагдах л болно. Амьдралын саад бэрхшээлтэй аль болох хурдан нүүр тул. Хэрвээ та хувиараа бизнес эрхлэгч бол бизнес тань их хэмжээгээр сайжирна.
-
2016 оны 5 сарын 17
Өнөөдөр байнгын хороодын хуралдаантай. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг дэлгэрэнгүйг хүргэе.
-
2016 оны 5 сарын 17
Маргаашнаас эхлэн Чингэлтэйн замыг түр хаана
-
2016 оны 5 сарын 17
2016 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
18,19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 18,19-нд ихэнх нутгаар, 20-21-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр халуун байх боловч цаашдаа сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
-
2016 оны 5 сарын 17
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас өмнөөс секундэд 5-10 метр, Шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 16
Улсын Дээд шүүх өнөөдөр хуралдаж намуудтай холбоотой зарим шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал ИЗНН-ын дарга С.Дэмбэрэлийг намаас гарсантай нь холбоотойгоор тус намаас түүнийг намын даргаас хасалт хийж, бүртгэлд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн юм.