Колумб улсын эрх баригчид 8 гаруй тонн хэмжээ бүхий кокайныг хурааж аваад байгаа бөгөөд тэдний мэдэгдэж байгаагаар энэ нь түүхэндээ хамгийн их хэмжээний кокайныг хурааж авсан хэрэг явдал болсон байна. Энэ талаар тус услын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос өөрийнхөө твиттер хуудаст бичсэн бөгөөд тэрээр их хэмжээний кокайныг илрүүлэн хурааж авсан явдал нь хууль бус хар тамхины наймаа эрхлэгчдэд хүнд цохилт болсныг дурьдсан байна. Уг их хэмжээний кокайныг тус улсыннийслэл Богота хотоос 490 км-ийн зайд орших Турбо хотод байрлалтай гадил жимсний тариалангийн талбайд ухсан газар доогуурх хонгилоос олсон болохыг Үндэсний цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Мөн 359 хайрцаг бүхий эдгээр кокайн нь тус улсын кокайны наймаа эрхлэгч хамгийн том байгууллага болох Усуга бүлэглэлийнх болохыг олж тогтоосон талаар цагдаагийн албанаас мэдээлжээ. Цагдаагийн тусгай ажиллагааны үеэр 3 хүн баривчлагдсан байна. Эрх баригчдын мэдэгдсэнээр хураагдаад байгаа уг их хэмжээний кокайныг АНУ руу илгээхэд бэлэн болгосон байсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/