Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10.00 цагт: Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдана.
10.00 цагт: Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачдын “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 1 давхарын хурлын танхимд болно.
11.00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 168 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа болно. /Хаяг: БЗД, 8-р хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлаас зүүн тийш 300 метр, Батлан хамгаалахын их сургуулийн чанх урд/
11.30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд оюутан залуучуудын төлөөлөл Хорт хавдар өвчнийг үүсгэж байгаа хуванцар савнаас татгалзах, эрүүл зохистой хэрэглээг дэмжих тухай хэвлэлийн хурал зохион байгуулна.
11.30 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Хүний эрхийн хуульч М.Ичинноров Сонгуулийн хууль хэвлэл мэдээлэл болон сонгогчдын эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар баримт бүхий мэдээлэл хийнэ.
12.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Английн архитектор, зохиолдч, сэтгүүлч Дэвид Гоулд Ногоон Хөгжлийн Бодлого, Тогтвортой хотын асуудлууд, экологийн тогтвортой бодлогын чиглэлээр сэтгүүлч, сурвалжлагч нарт зориулсан лекц уншиж, хэлэлцүүлэг хийнэ.