СХД-ийн 30-р хороо "Чулуутын ... тоотоос түлэгдсэн хүүхэд ГССҮТ-д ирж хэвтлээ" гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус тоотод суух Б /эр.1,7н/ нь халуун тогоотой буцалсан усанд унаж түлэгдэн тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлүүлж байгааг СХД ЦХ-3 шалгаж байна. Мөн Архангай аймгийн "Их тамир сумын нутаг Хөх нуур баг Цохио толгой гэх газар 2 настай эрэгтэй Э нь усанд живж нас барсан байна" гэх мэдээллийг 05-р сарын 16-нд авч шалгаж байна. Эцэг, эх асран хамгаалаагчдын хайхрамжгүй байдлаас болж хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Ийм төрлийн дуудлага эрс нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.