Улсын Дээд шүүх өнөөдөр хуралдаж намуудтай холбоотой зарим шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал ИЗНН-ын дарга С.Дэмбэрэлийг намаас гарсантай нь холбоотойгоор тус намаас түүнийг намын даргаас хасалт хийж, бүртгэлд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн юм.
Тиймээс өнөөдөр Дээд шүүх хуралдаж уг хүсэлтийг нь хүлээн авч хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж бүртгэлээ. Ингэснээр ИЗНН С.Оюун, Ц.Ганхуяг гэсэн хоёр даргатайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.
Сэтгэгдэл (4)