2016.5.17, Мягмар гараг / Билгийн тооллын: 11
Зуны эхэн харагчин могой сар
Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр
Аргын тооллын: 2016.5.17, Мягмар гараг
Наран ургах шингэх: 06.11-21.27
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмес татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Сэтгэгдэл (1)