ХӨСҮТ-өөс гаргасан мэдээлэлд 2015 оны байдлаар Монгол Улсад 5777 хүн хорт хавдраар өвчилж, түүнээс 3999 нь хорвоогийн мөнх бусыг үзсэн байна. Тэгэхээр сард 300 гаруй хүн өдөрт 10 хүн хорт хавдраар нас барж байна гэсэн тооцоо байгаа юм.
Энэ бүхний нэг шалтгаан нь чанарын шаардлага хангахгүй хуванцар савны хэрэглээ юм. Тэгвэл өнөөдөр оюутан залуучуудын төлөөлөл Хорт хавдар өвчнийг үүсгэж байгаа хуванцар савнаас татгалзах, эрүүл зохистой хэрэглээг дэмжих тухай хэвлэлийн хурлыг зохион байгуулахаар болсон байна. Хурал 11.30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд болох аж.