-
2016 оны 5 сарын 17
”Twitter” компани ирэх 14 хоногт томоохон шинэчлэл хийх гэж буйгаа мэдээллээ. Уг шинэчлэл нь 140 тэмдэгтээс илүүг илгээх боломжтой болж байгаа юм байна. Үүнд гэрэл зураг ба линкийг 140 тэмдэгтэд оруулж тооцохоо болих юм байна.
”Twitter” компаний гүйцэтгэх захирал Жек Дорси ”Шинэ дүрмийн ачаар улам олон хүн манайд нэгдэх байх гэж найдаж байна” хэмээн мэдэгджээ.
-
2016 оны 5 сарын 17
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь Конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-
2016 оны 5 сарын 17
Улаан бурхан өвчний байдал, түүний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа. Өмнөх 7 хоногтой харьцуулахад уг өвчний тархалт саарах хандлагатай байгаа ба Засгийн газраас зохих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэснээр улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлж 5 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 624000 хүн хамрагдахаас 139538 хүн хамрагдаж, хамралт 22.4 хувьтай байна.
Энэ ажилд тусгайлан бэлтгэгдсэн 1200 эмч, 350 сувилагч оролцож байгаагийн зэрэгцээ АШУҮС-ийн 550 оюутан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс эмч нарыг татан ажиллуулж байгаа юм байна. Нэмэлт дархлаажуулалтын эрчийг бууруулахгүй ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
2016 оны 5 сарын 17
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.17/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун өргөн мэдүүллээ.
-
2016 оны 5 сарын 17
Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
-
2016 оны 5 сарын 17
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар НӨАТ-ын буцаан олголтоо иргэд улирал тутам буцаан авах боломж бүрдэнэ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгохоор зохицуулсныг Засгийн газар төсвийн боломжтой уялдуулан улирал тутам олгуулах эрх зүйн нөхцөл бүрдүүлэхээр ийнхүү холбогдох төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
2016 оны 1 дүгээр улирлын байдлаар Татварын албаны цахим төлбөрийн системд 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлсэн, үйлчилгээний газруудад 38 сая 310 мянга гаруй баримт хэвлэгдсэн, 15 сая 771 мянга гаруй баримт баталгаажсан үзүүлэлттэй байна. Нийт 5216 албан татвар төлөгч иргэн, НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор 5.8 тэрбум төгрөг авах тооцоотой байна.
-
2016 оны 5 сарын 17
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит
-
2016 оны 5 сарын 17
Хорт хавдар үүсгэгч хуванцар савнаас татгалзахыг оюутан залуус уриллаа. Өнөөдөн тэд хэвлэлийн хурал хийж, чимээгүй тахал гэгдээд буй хуванцар савны хор хөнөөлийн талаар мэдээллээ. Оюутан залуус “Хорт хавдар өвчин үүсгэгч хуванцар савны хэрэглээнээс татгалзаж, зохистой хэрэглээг дэмжье” хэмээн уриалж байна.
-
2016 оны 5 сарын 17
Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2016 оны 5 сарын 17
УИХ-ын чуулганы хуралдааныг 09.00 цагт эхлэхээр товлосон ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс одоог хүртэл хуралдаж эхлээгүй байна. Одоогийн байдлаар УИХ-ын чуулганы танхимд 28 гишүүн орж ирж картаа уншуулжээ. Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гишүүдийг хуралдаа ирж суухыг шаардсаар байна.
Хуралдаан эхэлбэл, прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
-
2016 оны 5 сарын 17
Чингэлтэйн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Камел дэлгүүрээс Хайлааст руу салах уулзвар хүртэлх 0,7 км авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны 06:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 22-ны 06:00 цаг хүртэл хөдөлгөөнийг хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв” чиглэлийн замналыг дараах байдлаар өөрчилнө.
-
2016 оны 5 сарын 17
Д.Цэрэндулам:Ц.Шаравдорж дарга Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтад дэндүү их дарамт учруулж байна
-
2016 оны 5 сарын 17
Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 5 сарын 17
“Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 5 сарын 17
Афганистан улсын үндэстний цөөнх болох хазарчууд өнөөдөр нийслэл Кабул хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Хазарчууд голлон амьдардаг Афганистаны төв хэсгийн уулархаг Бамиян мужийн дагуу олон сая ам.долларын өртөг бүхий цахилгааны шугам татах ТУТАП төслийг 2013 онд өөрчилж, тус мужийн зүүн хэсэгт орших Парван мужийн газар нутгаар дайруулан барихаар болсон явдлыг эсэргүүцэн, цахилгааны шугам татах төслийг анхны төлөвлөгөөний дагуу явуулахыг шаардан уг жагсаалыг зохион байгуулсан байна. Даваа гаригийн үүрээр эхэлсэн хазарчуудын жагсаал Кабул хотын баруун хэсгээс эхэлсэн бөгөөд жагсагчид Ерөнхийлөгчийн ордныг чиглэн жагсаалаа үргэлжлүүлсэн тул хотын төв хэсэг рүү нэвтрэх гол замын уулзвар, гарцуудыг цагдаагийн албаныхан контейнер болон бетонон хавтангууд ашиглан хаасан байна. Бүрэн зэвсэглэсэн цагдаа нар болон тусгай тасгийн албан хаагчид нийслэл хотын өнцөг булан бүрийг хамгаалалтанд авч эхэлсэн байна. Учир нь өнгөрсөн жилийн 11 дүгээр сард мөн л хазарчуудын эхлүүлсэн жагсаал, цуглааны үеэр мөргөлдөөн гарч, хүчирхийлэл үйлдэгдсэн бөгөөд энэхүү байдлыг давтахгүйн тулд ийнхүү хамгаалалтыг чангатгаж байгаа талаар эрх баригчдын зүгээс мэдэгдсэн байна. Эрх баригчид жагсагчдыг Ерөнхийлөгчийн ордонд ойртохгүйгээр жагсаалаа үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна.
-
2016 оны 5 сарын 17
Чуулган: Ирц бүрдэхгүй байна
-
2016 оны 5 сарын 17
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталсан байгаа билээ.
-
2016 оны 5 сарын 17
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр авах хуулийн хугацаа энэ сарын 31 -нд дуусна.
-
2016 оны 5 сарын 17
...“Саус гоби сэндс” бол анхнаасаа их “но”-той компани. Яг үнэндээ бид нэрээр нь нэрлээд байгаагаас Р.Фрийдландын компани юм. Энэ компани өмнийн говийн элсэн дорх нүүрсний хамгийн баян ордод эзэн суугаад дураараа дургиж байв. Дээр нь хувьцаагаа дур мэдэн Хятадуудад зарах гэж байгаад баригдаж, тэр үйлдэл нь зогссон...
-
2016 оны 5 сарын 17
Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өнгөрсөн оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдож саатуулагдсан боловч өнгөрсөн 11 дүгээр сард батлан даалтад гарсан юм.
Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд тэднийг дахин хорьж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдэнд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэвч уг шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Учир нь хэргийн бүрдэл дутуу хийгдсэн гэж үзсэн байдаг. Тэгвэл эл хэргийн шүүх хурал өнөөдөр дээрх шүүхэд болж байна. Шүүх хурал одоогоор түр завсарлага аваад байгаа юм.
Тус хэрэгт холбогдсон Х.Тамир нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хийдэг байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах юм.
Түүний хувьд прокурор байхдаа хэд, хэдэн хавтаст хэргийг үгүй хийж бусдаас хээль хахуул авсан хийгээд давтан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.