"Twitter" компани ирэх 14 хоногт томоохон шинэчлэл хийх гэж буйгаа мэдээллээ. Уг шинэчлэл нь 140 тэмдэгтээс илүүг илгээх боломжтой болж байгаа юм байна. Үүнд гэрэл зураг ба линкийг 140 тэмдэгтэд оруулж тооцохоо болих юм байна.
"Twitter" компаний гүйцэтгэх захирал Жек Дорси "Шинэ дүрмийн ачаар улам олон хүн манайд нэгдэх байх гэж найдаж байна" хэмээн мэдэгджээ.