Хорт хавдар үүсгэгч хуванцар савнаас татгалзахыг оюутан залуус уриллаа. Өнөөдөр тэд хэвлэлийн хурал хийж, чимээгүй тахал гэгдээд буй хуванцар савны хор хөнөөлийн талаар мэдээлэл хийв. Оюутан залуус “Хорт хавдар өвчин үүсгэгч хуванцар савны хэрэглээнээс татгалзаж, зохистой хэрэглээг дэмжье” хэмээн уриалж байна.
Манай улсад хорт хавдараар өвчлөгсөд болоод энэ өвчнөөр нас барж байгаа хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь чанарын шаардлага хангахгүй хуванцар савнаас үүдэж байгаа аж.
Монгол Улсад 2003 онд хорт хавдрын 3511 шинэ тохиолдол, 2929 нас баралт бүртгэгдэж байсан бол арван жилийн дараа буюу 2013 онд 5255 шинэ тохиолдол, 3660 нас баралт болж өссөн байна.
Тодруулбал Монгол Улсад 2003 онд хорт хавдрын 3511 шинэ тохиолдол, 2929 нас баралт бүртгэгдэж байсан бол арван жилийн дараа буюу 2013 онд 5255 шинэ тохиолдол, 3660 нас баралт болж өссөн байна. Тиймээс иргэд хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хорт хавдар үүсгэх олон хүчин зүйлийн нэг болсон хуванцар савнаас татгалзаж, эрүүл ахуйн шаардлага хангасан металл болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай юм.
Түүнчлэн хэвлэлийн хурал хийсэн залуус “Удахгүй оюутан сурагчдын амралт болно. Улаанбаатар хотоос нутаг руугаа явах оюутан залуус гэрийнхэн нь хэрэглэж байгаа хуванцар аяга, шанагыг халахын тулд аав ээждээ зэс аяга, гуулан шанага авч очихыг уриалсан юм. Мөн хөдөө орон нутаг болон хотын гэр хороололд амьдардаг хүмүүс ундны ус агуулдаг цэнхэр, шар, элдэв өнгийн том жижиг савыг бүгдийг нь металл саваар солихыг уриалж байна” хэмээсэн. Мөн төрийн албан хаагчид, бизнесменүүдийг ч аав ээж, хамаатан садныхаа ундны ус агууулдаг хуванцар савыг металл саваар сольж өгөхийг уриалсан. Энэ нь та бид хорт хавдар хэмээн дэлхийн нийтийн дунд аюул тарьж тархаж байгаа өвчнөөс гэр бүл, ойр тойрныхоноо “аврах” боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.
Химийн хортой хуванцар савны хэрэглээг халъя” хэмээх уриалгыг гаргаж хуванцар савны талаар мэдээлэл хийсэн оюутан Ж.Хатанбаатараас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.
-Хуванцар савнаас үүдэлтэйгээр үүссэн өвчний талаар судалгаа хийсэн үү. Та бүхэн зөвхөн хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог гэж ярилаа?
-Мэдээж судалж үзсэн. Тэгэхэд зөөврийн ус хэрэглэдэг айл өрхүүд усаа удаан хугацаагаар хадгалж, дээрх хорт бодистой ус хэрэглэж байгаа нь өдгөө хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг олон хүн хэлж ярьдаг. Наад зах нь орон сууцанд амьдардаг айл өрхийн хүүхдүүд гэр хорооллын хүүхдүүдээс бага өвчилдөг, тэр ч бүү хэл сэтгэн бодох чадвар, оюуны хөгжлөөрөө ч давуу байдаг гэх судалгаа байдаг юм билээ.
-Энэ өвчлөл хуванцар савнаас биш уснаас хамааралтай байж магадгүй шүү дээ?
-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хор судлалын алба”-ны дарга С.Өнөрсайхан тэргүүтэй судлаачид 2012 онд судалгаа хийсэн юм байна лээ. Тухайн үед ундны уснаас хамааралтай өвчлөл ихсээд байна гэсэн асуудал судалгааны материалуудаар нотлогдсон гэсэн. Тэгээд судлаад үзэхэд ундны ус стандартын шаардлага хангасан байсан. Өөр хүчин зүйл нь юунаас шалтгаалсан бэ гэхээр савлаж, зөөвөрлөх явцад бохирдоод байгаа нь тогтоогдсон байдаг. Хутгаж байгаа шанага нь бохир байна. Усны цэнхэр сав буюу тосны канистернь, шар спиртийн канистеруудаар усыг зөөвөрлөж байгаа нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй. Энэ савнуудын доод талын ангилалыг харахад долоо буюу "одриг" гээд биччихсэн байдаг. Энэ тэмдэглэгээний утга нь зөвхөн химийн бодис хадгалах, тээвэрлэхэд хэрэглэнэ гэсэн олон улсын стандарт гэсэн шүү дээ.
-Яг ямар ямар хорт бодис илэрдэг юм бол ?
-Усны гэгдээд байгаа шар, цэнхэр өнгийн канистр, хятадаас орж ирж байгаа өнгө өнгийн хуванцар шанага, 100, 200 литрийн цэнхэр савнуудаас висвеннол А буюу хорт хавдар үүсгэдэг BSA гэж олон улсад тэмдэглэгддэг, маш хүчтэй бодис ялгардаг юм билээ. Мэргэжлийн хүний хэлснээр бол хор нь бага бага дозоор шилжсээр байгаад өдөрт 2.5 литр усыг энэ савнаас уухад 70кг жинтэй хүн 5-10 жилийн дараа хавдараар өвчлөх магадлалтай. Тэгэхээр манай оюутнууд энэ уриалгад нэгдэж, цааш нь түгээгээсэй. Аав ээж, эмээ өвөө, нутаг нугынхандаа хэлж ярьж ойлгуулаасай гэж хүсэж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)