Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан болж хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулах ерөнхий найруулагчийн сонгох асуудлыг хэлэлцээд Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарыг сонгосон байна.
Н.Наранбаатарын хувьд "Гамлет", "Ромео, Жульетта" зэрэг дэлхийн сонгодогууд жүжгүүдийг энэ цаг үед театрын тайзнаа амилуулсан авъяаслаг залуу найруулагч юм.
Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиох юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)