Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь Конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар суурь конвенцийг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэл хэрэглээг хөгжүүлж, ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон талт санхүүгийн механизмд хамрагдаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн дэмжээд Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.