УИХ-ын чуулганы хуралдааныг 09.00 цагт эхлүүлэхээр товлосон ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс одоог хүртэл хуралдаж эхлээгүй байна. Одоогийн байдлаар УИХ-ын чуулганы танхимд 28 гишүүн орж ирж картаа уншуулжээ. Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гишүүдийг хуралдаа ирж суухыг шаардсаар байна.
Хуралдаан эхэлбэл, прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Т.Энхэлээ