УИХ-ын чуулганы хуралдааныг 09.00 цагт эхлүүлэхээр товлосон ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа. УИХ дахь АН-ын бүлгээс бусад бүлэг ирцээ бүрдүүлж хуралдаанд оролцохгүй байгааг хуралдаан даргалагч Р.Гончигдорж сануулж, үдээс хойшхи хуралдаанд гишүүдийг идэвхтэй оролцохыг шаардлаа.
Өнөөдрийн хуралдаанаар прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 10 асуудлыг хэлэлцэх юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)