-
2022 оны 7 сарын 29
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2022 оны долдугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Юн Сүк Ёл Элчин сайдыг хүлээн авч уулзан, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.
-
2022 оны 7 сарын 29
Энэ үеэр Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг "Эрүүл мэндийг дэмжих төв" нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус эрүүл мэндийн төвд 24 нэр төрлийн аппарат тавилга, засварыг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ийнхүү ашиглалтад оруулж байгаа юм.
-
2022 оны 7 сарын 29
-Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,
-Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулах юм.
-
2022 оны 7 сарын 29
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн 16-ын Даваа гэдэг газарт бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас барсан тухай дуудлагыг сумын Цагдаагийн хэсгээс долдугаар сарын 28-ны өдрийн 19:35 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.
-
2022 оны 7 сарын 29
Та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ өвчтөний түүхэнд бичигдсэн эм, тариаг өөрийн мөнгөөр худалдаж авсан тохиолдолд буцаан олголт авах эрх үүсдэг байна.
-
2022 оны 7 сарын 29
Наадамд оролцож буй Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчны жагсаал боллоо.
-
2022 оны 7 сарын 29
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 375 тохиолдол батлагдсан бөгөөд нас баралт бүртгэгдээгүй.
-
2022 оны 7 сарын 29
Э.Цэрэнбаатар нь сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчин, Азийн аварга бөгөөд Монголоос олон улсад амжилт гаргасан 3х3 багийн анхдагчдийн нэг юм.
-
2022 оны 7 сарын 29
Ажиллах хугацаандаа хийлдэг гудас, хантааз, цагирагтай хөвж нуурын төв хэсэгт хүрснээр эрэг рүү гарч чадахгүй эрсдэлт байдалд орсон дөрвөн иргэн, есөн хүүхэд, нуурын усанд хөл алдсан нэг иргэнд тусламж үзүүлж, амь насыг нь авран хамгааллаа.
-
2022 оны 7 сарын 29
Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын зүүн дэнж” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, Туул голоос шууд усаа аваад тунгаалгүй голд нийлүүлж байсан нэр бүхий иргэний үйлдлийг таслан зогсоожээ.
-
2022 оны 7 сарын 29
Төв аймгийн Заамар суманд байрлах “Тод бум” ХХК ус ашиглах зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан, хог хаягдлыг ил задгай хаясан зөрчлүүдийг илрүүлэн ус ашиглан ашигт малтмал олборлох үйл ажилагааг 2022.07.28-ны өдрийн 21:00 цагт зогсоож, зөрчлийг арилгуулахаар хугацаатай даалгавар өгч ажиллалаа.
-
2022 оны 7 сарын 29
ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ:
1.Гадна зар сурталчилгааг доор дурдсан газруудад байрлуулахыг хориглоно:
1.1.соёлын өвд бүртгэсэн хөшөө дурсгал, түүх, соёлын дурсгалт газар;
1.2.музей, дархан цаазат газар;
1.3.архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж;
1.4.сүм, хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс;
1.5.төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газарт.
2.ГАДНА СУРТАЛЧИЛГААНЫ ТУЛГУУРТ БОЛОН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙГ ДООР ДУРДСАН ГУДАМЖИНД БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО. ҮҮНД:
2.1.Энхтайваны өргөн чөлөө /Саппорогоос Офицеруудын ордон/
2.2.Чингисийн өргөн чөлөө;
2.3.Сүхбаатарын гудамж;
2.4.Их сургуулийн гудамж;
2.5.Жуулчны гудамж;
2.6.Олимпын гудамж;
2.7.Их Монгол улсын гудамж;
2.8.Токиогийн гудамж;
2.9.Бээжингийн гудамж;
2.10.Сөүлийн гудамж;
2.11.Бага тойруу болон түүнээс дотогш гудамж;
2.12.Наадамчдын зам гэж тодорхой заасан байдаг юм байна.
-
2022 оны 7 сарын 29
Тэрбээр БНСУ-ын алдарт “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сун” цувралын 2-р бүлэг “Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн”-ий зураг авалтыг хийхээр ирсэн байна. Тус киноны зураг авалтын хувьд гол дүрийн эмэгтэй багадаа төөрч алга болж Монголд ирэх бөгөөд эцэг эхийгээ хайхаар Ганнам руу явах зохиолтой юм.
-
2022 оны 7 сарын 29
Монгол Улсад ВА.5 хувилбарын тархалт давамгайлж байна. Энэ хувилбарын нууц хугацаа 2.4 хоног гэж үзсэн. Халдвар авч байгаа хүмүүсийн ¾ нь анх удаа халдвар авсан бол давтан халдвар авсан хүмүүс өмнө нь 2-3 удаа өвчилсөн тохиолдлууд байна.
-
2022 оны 7 сарын 29
Нийт хүмүүсийн 66 хувьд хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч байна. Тиймээс маск зүүж, өөрийгөө тусгаарлан гэрээр эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Мөн хоолой хорсч, өвдөж байгаа бөгөөд гэртээ халуун бүлээн шингэн сайн уух хэрэгтэй. Энэ удаа эрсдэлт бүлгийн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ.
-
2022 оны 7 сарын 29
Өмнөговь аймаг үүсгэн байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадам өнөөдөр болж байгаа бөгөөд азарганы уралдаан болж өндөрлөлөө. Уралдаанд Өмнөговь аймгийн уугуул Э.Бат-Эрдэнийн шарга азарга түрүүллээ.
-
2022 оны 7 сарын 29
"Бүсийн уралдаан болж байгаа аймгуудын онцлох таван зүйлс"-ийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт 80 жилийн ойн баяр наадам нь тохиож, говийн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдаж буй Дундговь аймгийг онцолж байна.
-
2022 оны 7 сарын 29
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул энэ жилийн хамгийн залуу начин Э.Батмагнайг онцолж байна.
-
2022 оны 7 сарын 29
МиГ-29УБ загварын сөнөөгч онгоцны нисгэгчид нь ОХУ-ын Краснодар хотын Нисэхийн их сургуулийг 2011 онд төгссөн, энэ жил тус Нисэхийн их сургуульд шилжин суралцаж, нисгэгчдийн ур чадвар, инженер техникийн ажилтнуудын онол, дадлагын сургалт бэлтгэлийг бүрэн хангаж, ийнхүү анх удаагаа МиГ-29УБ онгоцыг хөх тэнгэрт хөөргөжээ.
-
2022 оны 7 сарын 29
Цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 8,410 хүүхдийн багтаамжтай байна. Гэхдээ нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ шинэчлэгдэхээр энэ хүчин чадал нэмэгдэх боломжтой юм. Чингэлтэй дүүргийн хувьд цэцэрлэгт хамрагдалтыг харьцангуй сайн шийдсэн. 19 дүгээр хороо буюу зуслангийн бүсэд асуудал хүндэрч байсныг өчигдөр БШУ-ны сайд газар дээр нь ажиллах үеэрээ шийдвэрлэлээ.