Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариа гаднаас авч байсан уу? хэрэв тийм бол буцаан олголт авч болно. Та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ өвчтөний түүхэнд бичигдсэн эм, тариаг өөрийн мөнгөөр худалдаж авсан тохиолдолд буцаан олголт авах эрх үүсдэг байна.
Ингэхдээ хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн чанарын албанд эм, тариа худалдаж авсан зардлын и-баримтыг хавсарган хүсэлтээ бичиж өгснөөр, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл /Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүрэг/-ийн 13.1.8-д заасны дагуу шийдвэрлүүлэх боломжтой.