Өмнөговь аймаг үүсгэн байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадам өнөөдөр болж байгаа бөгөөд азарганы уралдаан болж өндөрлөлөө. Уралдаанд Өмнөговь аймгийн уугуул Э.Бат-Эрдэнийн шарга азарга түрүүллээ.
- Аман хүзүүд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат Ж.Байгалжавын хээр азарга
- Айргийн гуравт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Аймгийн алдарт уяач Ө.Мөнхтайваны хээр азарга
- Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Номгон сумын харъяат Ц.Будгэрэлийн хүрэн азарга
- Айргийн тавд Өмнөговь аймгийн Баяндалай харьяат Р.Бадрахын хонгор азарга тус тус хурдалжээ.