“ТОД БУМ” ХХК УС АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСНЫГ ЗОГСООЛОО
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар Төв аймгийн Байгаль хамгаалагч С.Цэнд-Аюуш, Төв аймгийн Заамар сум дахь Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч Н.Төгсбаяртай хамтран хяналт тавин ажиллалаа.
Хяналтын явцад Төв аймгийн Заамар суманд байрлах “Тод бум” ХХК ус ашиглах зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан, хог хаягдлыг ил задгай хаясан зөрчлүүдийг илрүүлэн ус ашиглан ашигт малтмал олборлох үйл ажилагааг 2022.07.28-ны өдрийн 21:00 цагт зогсоож, зөрчлийг арилгуулахаар хугацаатай даалгавар өгч ажиллалаа.