-
2017 оны 5 сарын 15
Сэтгүүлч Ц.Баттуяа “Дотоод алс”, “Гивлүүрт салхин”, “Таримал цэцгийн сүм” хэмээх гурван номоо энэ долоо хоногийн турш багцын үнээр худалдахаар шийджээ.
-
2017 оны 5 сарын 15
Яг одоо “Гурвалжингийн гүүр”-нээс урагш байрлах объектэд их хэмжээний гал гарч байна.
-
2017 оны 5 сарын 15
Ц.Шаравдорж
-
2017 оны 5 сарын 15
СЕХ-ны өчигдрийн хуралдаанаар МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрийн талаар өнөөдөр МАХН-ынхан мэдээлэл хийлээ. Тэд “СЕХ-ны шийдвэр маш ерөнхий байлаа.
-
2017 оны 5 сарын 15
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ”согтуу” байнгын хороонд үг хэлчихэв үү...
-
2017 оны 5 сарын 15
Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан мэдээгээр энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40388 залуус бүртгүүлжээ.
-
2017 оны 5 сарын 15
Монгол Улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
-
2017 оны 5 сарын 15
Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 29 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 54 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
-
2017 оны 5 сарын 15
Монгол Улс бүх нийтээр мод тарих өдөртэй болоод багагүй хугацаа өнгөрч байна. Ерөнхийлөгчийн санаачилсан энэ үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж иргэн бүхний оролцдог томхон арга хэмжээ болжээ. Уламжлалт мод тарих өдөр өнгөрөгч бямба гарагт тохиож, төр засгийн өндөрлөгүүдээс эхлээд, төрийн албан хаагчид, байгууллага, иргэд хүртэл мод тарив.
Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд, хотын захирагч Су.Батболд, БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол тэргүүтэй албаны хүмүүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “АСЕМ вилла” цогцолборт Ардын үг уулзалтад оролцож буй иргэдтэй хамт мод тарилаа. Мөн Төрийн орон сууц корпораци, Баянзүрх дүүргийн иргэд гэх мэтээр аж ахуйн нэгж албан байгууллагууд ч мод тарих өдрөөр тус тусын төгөл байгуулж, мод тарив.
Салбарын сайд Д.Оюунхорол энэ өдөр мод тарьж буй иргэдийн санаачилгыг дэмжиж үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа манай улсын хувьд мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх нь нэн чухал алхам болж байгаа. Манай яамны зүгээс тарьсан мод бүрийг ургуулах талаар анхаарч холбогдох байгууллагуудтай нь хамтран бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлээд байна” гэв. Энэ өдөр нэгэн өвөрмөц төгөл байгуулсан нь дотоодын төдийгүй, гадаадын улс орнуудын анхаарлыг эрхгүй татаж байв.
Тодруулбал, Д.Оюунхорол сайдын санаачилгаар энэ өдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх орны элчин сайдууд мод тарих өдөрт нэгдэж, өөрсдийн нэрэмжит төгөлтэй болсон юм. БНХАУ-ын элчин сайд манай улсын Ерөнхий сайд тус улсад айлчилж буйтай холбоотой эзгүй байсан бол БНСУ-ын элчин сайд Ерөнхийлөгчдөө баяр хүргэхээр нутаг буцсан байсан аж. Дээрх хоёр улсаас бусад бүх орны элчин сайдууд ирж мод тарьж, мөн өөрийн орны мод тарих туршлагаас хуваалцсан нь эрхгүй анхаарал татаж байсан юм.
Мод тарих асуудал зөвхөн дотоодын хэдэн байгууллагын эсвэл иргэдийн сайн дурын үндсэн дээр хийх ажил биш. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины санаа зовоох асуудал болсон энэ үед цөлжилттэй хамтдаа тэмцэх нь зүйтэй хэмээн элчин сайдуудыг уриалж чадсан Д.Оюунхорол сайдад талархах хүмүүс ч бишгүй олон байв.
Тэдний хувьд бөөнөөрөө ийнхүү нэгдэж, нэг асуудалд анхаарлаа хандуулах нь ховорхон үзэгдэл бөгөөд энэхүү үйл ажиллагааг “Мини” АСЕМ-ын хэмжээнд үнэлж байгаагаа ч элчин сайдууд онцолж, эх орныхоо өмнө тулгамдаад байгаа ногоон хөгжлийн асуудалд олон улсын анхаарлыг нэгэн зэрэг татаж, цаашид хамтарч ажиллах гарцыг олж харсан БОАЖЯ-ны хамт олонд баяр хүргэж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.
Мөн элчин сайдууд өөр өөрийн орны туршлагаас хуваалцав. Тухайлбал, Чехийн Элчин сайд хатагтай Ивана Гроллова л гэхэд монголчуудын арга барилаас огт өөрөөр мод тарьж байсан бөгөөд тэрбээр ухсан нүхэндээ ус дүүргэсний дараа модоо суулгаж байсан нь бусад Элчин сайдад чех технологиор мод тарих хүслийг төрүүлж, “Элчин төгөл”-ийн хэд хэдэн модыг энэ аргаар суулгаж амжлаа.
Элчин сайдууд мод тарьсныхаа дараа АСЕМ виллад чуулж, уур амьсгалын өөрчлөлтөөс хэрхэн ангижрах өөрсдийнхөө туршлагаас хуваалцаж, цаашид энэ талаар Монгол Улстай хэрхэн хамтарч ажиллах талаараа Д.Оюунхорол сайдтай санал солилцсон юм. Өөр өөрийн орны элчин сайдуудын энэхүү сайн үйлсийг тухайн орны хэвлэл мэдээлэл сайшаах нь тодорхой. Тэр ч утгаараа Монгол Улсын цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахины анхааралд өртөх юм. Энэ бүхнийг овжин мэдэрч, уур амьсгалын өөрчлөлтөд дэлхийн улс орнуудын анхаарлыг тун мэргэн аргаар татаж чадсан салбарын сайддаа талархах нь зүйн хэрэг биз.
Мод тариад орхих биш ургуулсан модоо эргэж хянадаг, цаашлаад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зөвхөн мод тарих төдийхнөөр хэмждэггүй гэдгийг элчин сайдууд онцолж, энэ талаар ч хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн нь нэгэн том дэвшил болж чадсан юм. Уул уурхайн нөхөн сэргээлт, цөлжилтийн эсрэг тууштай тэмцэж буй төрийн бус байгууллагуудыг дэмжих, салбар яамны ажилд дэмжлэг болохоо амласан элчингүүдийн амлалт ажил хэрэг болж гэмээнэ олон жилийн мөрөөдөл маань сая л биелэлээ олох учиртай. Монголын асуудалд зөвхөн монголчуудад хамаагүй гэдгийг харуулж, цөлжилтийн эсрэг дипломат харилцаатай улс орнуудаа нэгтгэж чадсан Д.Оюунхорол сайд ч овоо сүйхээтэй юм аа.
Д.Өнөр
-
2017 оны 5 сарын 15
“Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мьнямарын холбооны бүгд найрамдах улсын төрийн зөвлөх Аунг Сан Сү Чийд бараалхлаа.
-
2017 оны 5 сарын 15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.
-
2017 оны 5 сарын 15
Ирэх намар ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл энэ сарын 25-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ.
-
2017 оны 5 сарын 15
Нар ээж, навчис дэлбээгээ дэлгэсэн энэ өдөр “Акуа фитнесс” Эх үрсийн баярын бэлгээ задаллаа.
-
2017 оны 5 сарын 15
С.ТӨМӨРБАТ:
ЗОРИЛГОТОЙ, ТУУШТАЙ, ТЭСВЭРТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ХЭЛИЙГ САЙН СУРДАГ.
“Төмөрөө багшийн сургалтын төвд очсон хэн бүхэн англи хэлийг хүссэн түвшиндээ хүртэл сурдаг” гэж ярих цөөнгүй хүнтэй тааралдлаа. Тиймээс С.Төмөрбат багштай ярилцахаар “Сондор хилэн” төвийг зорьсон юм.
-Танай төгсөгчид “Сондор хилэн” бусдаас илт давуу гэдгийг энд ирээд л мэдэрлээ” гэх юм. “Сондор хилэн” төвийн бусдаас ялгарах гол давуу тал нь юу вэ?
-Манай төв суралцагсдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаатай шууд холбоотой. Англи хэлийг сурах асар их хэрэгцээ шаардлагатай, хүсэл зорилготой, богино хугацаанд эзэмших гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс манай вакум сургалтад хоёр сарын хугацаанд хамрагдаад анхан шатнаас, гүнзгий шат хүртэл зургаан түвшиний мэдлэг эзэмшдэг. Хоёр сарын өмнө анхан шатны мэдлэгтэй байсан хүн богино хугацаанд англи хэлтэй болоод төгсч байгаадаа баярлаж, бахархаж, омогшиж байх тэр л агшиндаа магтаал талархалын үгээ бидэнд харамгүй хэлдэг.
Ийнхүү нүдэндээ баярын нулимстай, оюундаа хөрөнгө оруулалттай, ирээдүйдээ итгэлтэй болоод гарсан суралцагсад маань өөрийн эрхгүй хайртай дотны хүмүүсээ ’’өөр шигээ’’ болгохоор “Сондор хилэн” рүү хөтлөөд ирдэг юм. Энэ л бидний онцлог давуу тал, бахархал юм болов уу.
-Вакумжилсан сургалт гэхээр нөгөө орчноос нь таслаад гэрт нь хариулахгүйгээр сургана гэсэн үг үү? Эсвэл өөр аргаар вакумжуулаад байна уу?
-(Инээв). Хоёр дахь асуулт чинь дөхөж байна гэх үү дээ. Манайд өглөө 9 цагаас орой 16.30 хүртэл өдрийн 10 цагаар сарын 200 цагийн сургалт явуулдаг анги байдаг. Энэ ангиа бид БҮТЭН ӨДРИЙН АНГИ гэж нэрлэдэг. Бүтэн өдрийн анги нь БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ болон БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ гэсэн хоёр шатлалтай. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангид нэг сарын хугацаанд анхан, завсар, дунд, дундын дээд гэсэн дөрвөн түвшиний мэдлэг эзэмшээд төгсдөг. Суралцагч өөрөө хүсвэл БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ангид дахин нэг сар суугаад ахисан дунд болон гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсдөг. Эдгээр ангиудыг төгссөн хүмүүс их сургуулийн англи хэлний хөтөлбөрийг бүрэн эзэмшээд төгсч байна гэж ойлгож болно. Ингэж богино хугацаанд чанартай сургалт явуулдагаараа “бусдаас илт давуу юм”, “арай өөр юмаа”, “үнэхээр миний хайсан” газар мөн байна гэсэн урмын сайхан үгсийг байнга сонсч байдаг даа.
-Бүтэн өдөржингөө сурна гэхээр энэ ангид суух хүмүүс ажлаа төлөвлөж цаг гаргаж байж хамрагдах нь ээ дээ?
-Тийм ээ. Таны зөв. Манай БҮТЭН ӨДРИЙН АНГИУДАД хамрагдах хүмүүс ажил амьдралаа зуун хувь зохицуулахаас гадна, дээр хэлсэнчлэн англи хэлийг сурах хэрэгцээ шаардлага өндөртэй, зорилготой, тууштай, тэвчээртэй, байх хэрэгтэй. Энэ нь өглөөнөөс орой хүртэл багшийн удирдлаган доор сургалтад хамрагдаж, шөнөжингөө даалгавараа хийж, нойр муутай, ачаалал ихтэй, сурсан зүйл арвинтай хоёр сарыг өнгөрөөх тул сэтгэл санаагаа давхар бэлдэх хэрэгтэй.
-Хэд хэдэн газар мөнгө төлж хичээллээд ч хэлний мэдлэгээ дээшлүүлж чадсангүй гэх гомдол цөөнгүй байдаг. Танайд ийм байдал ажиглагддаг уу?
-Манайд ийм байдал гарч байгаагүй. Яагаад гэхээр, урд өдөр нь заасан хичээлээ маргааш нь заавал бататган сануулж, өдөр бүр шалгалт авч алдаа оноог нь дэнслэн өдөр өдөрт үр дүнг нь мэдрүүлээд явдаг. Үүнээс гадна, анх ирэхэд нь түвшин тогтоох шалгалт авч хагас сарын дараа хичээл дундын шалгалт, төгсөх өдөр төгсөлтийн шалгалтаар юу сурсныг нь алхам тутамд нь мэдрүүлж байдаг болохоор манай суралцагсад сэтгэл хангалуун төгсдөг.
-Монголчууд бид чанга дектатурт бариулаад сурчихсан хүмүүс. “Сондор хилэн” төв нь англи хэлийг богино хугацаанд маш эрчимтэйгээр сургадаг гэхээр хатуу чанга дектатурын тухай л бодож байлаа. Харин таньтай ярилцсанаар тухайн хүний сурах гэсэн чин хүсэл, өөрийгөө ялан дийлэх хүсэл эрмэлзлэлээрнь англи хэл сургадаг юм байна гэж ойлгогдлоо?
-Ямарч хүнд маш их дотоод нөөц бололцоо, сэтгэлийн асар их хүч байдаг. Түүнийг нь л гаргаж ирж тухайн хүнд таниулах, дадал болгох арга барилыг бид сургалтдаа ашигладаг. Англи хэл сурах гэж зовж, шаналж, шантарч байсан үе надад ч бас бий. Тэгэхээр шавь нарынхаа жаргал зовлонг мэдэрч тэдэнд урам зориг өгч, бүх нөөц бололцоогоо ашиглах арга зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөөг байнга өгдөг. Ер нь англи хэлийг зөв аргачлал, зөв мэдрэмжээр заах нь маш чухал. Өөрөөр хэлбэл, багш хүн гэдэг олон цоожинд таардаг нэг түлхүүр байх ёстой.
-“Сондор хилэн”-гийн өглөөний анги 06:15 цагт эхлээд үдшийн 22:30 цагт дуусдаг гэхээр та амьдралынхаа дийлэнх цагийг бусдыг сургахад зориулдаг байх нь ээ?
-Манай төвд бүтэн өдрийн ангиудаас гадна, цагийн ангиудыг өргөн сонголттойгоор хичээллүүлдэг. Өглөөний 6.15 - цагаас үдшийн 22.30 цаг хүртэл суралцагч өөрөө хүссэн цагаа сонгох боломжтой. Миний ажлын нэг өдөр, өглөөний “Төрийн дуулал”-аар эхлээд, орой “Төрийн дуулал”-аар дуусдаг. Энэ хэвшилд ороод нэлээд удаж байна. Миний хувьд өглөөний ангидаа (06.15-08.15) хичээлээ зааж өглөөг эхлүүлдэг. Дараа нь “VIP” ангидаа (08.20-12.20) цаг хүртэл ороод, зайны сургалт, байгууллагын сургалт зэрэг гадуурх сургалтуудаа явуулдаг.
Мөн багш нарын баг, маркетингийн багтаа заавар зөвлөгөө өгч, тэднийг удирдан чиглүүлж, гэрээ хэлэлцээр хийх, хурал цуглаан семинар зохион байгуулах зэргээр ажлын нэг өдөр маань яах ийхийн зуургүй л өнгөрдөг. Заримдаа ч 24 цаг багадах гээд байдаг тал бий шүү.
Мэдээж “Сондор хилэн” төвийг ганц надаар төсөөлж болохгүй л дээ. Англи хэл заасан олон жилийн туршлагадаа тулгуурлан гаргасан арга барил, хөтөлбөрөө залуу багш нартаа эзэмшүүлсэн учраас, тэд надаас дутахааргүй заадаг. Залуу багш нар маань ажилдаа дуртай учраас маш их эрч хүчтэй, хариуцлагатай ажилладаг.
-“VIP” гэхээр өндөр төлбөртэй гэсэн ойлголт л төрдөг. Танайх энэ ангид суралцагсаддаа ямар шаардлага тавьдаг вэ?
- Энгийн ангид 15-20 хүн хичээллэдэг бол “VIP” ангид дөрвүүлхэнээ хичээллэдэг. Хүний тоо цөөн учраас багш нэг хүнтэй тулж ажиллах давтамж их байдаг нь суралцагсдад илүү давуу талтай. Ижил түвшинтэй, ижил зорилготой ойролцоо насны хүмүүс манай “VIP” ангид суралцдаг. “VIP” анги өглөө 08.20-12.20 хүртэл ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэдэг. Энэ ангид суралцахыг хүссэн хэн бүхэн, бидэнтэй холбогдож түвшингээ тогтоолгоод, ярилцлаганд ордог. Хичээл нь өглөө орох учраас ажлаа зохицуулах, өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь заавал хийх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг.
Орос школ гэдэг шиг, Төмөрөө багшийн школ гэж бий болчихжээ. Тэгэхээр энэ аргачлалаа ном болгох ч юм уу, олон нийтэд түгээх бодол байдаг уу?
Мэдээж С.Төмөрбат гэдэг хүнээр удирдуулсан тус төвийн дотоод журам, тавигдах шаардлага, хөтөлбөр гээд л миний үзэл бодол арга барил манай төвд хэрэгжих нь зүйн хэрэг. Номны тухайд бол гадаадад ажиллаж амьдрах, аялах хүмүүст зориулж “Монгол, англи хэлний сэдэвчилсэн харилцан ярианууд” нэртэй, ярианы ном бичиж хэвлүүлсэн. Мөн англи хэлний хэл зүйн ном бичээд дуусч байна. Тун удахгүй олны хүртээл болгоно.
-Мөн таны заадаг зайны сургалтууд олонд их хүрдэг. Саяхнаас www.ikon.mn сайттай хамтарсан онлайн хичээл чинь маш олон хүнд хүрсэн байсан. Энэ сургалтынхаа онцлогоос бидэнд хуваалцаач?
-Цаг заваасаа шалтгаалаад, сургалтын төвд ирж хэл сурах боломжгүй хүмүүс маш олон бий. Тэдэнд зориулж зайны сургалт явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, www.ikon.mn сайтаас надад санал тавьсан. Бид ч нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд англи хэл сурах боломжийг нээж өгөх хүсэл зорилготой ажилладаг. Нэг ёсондоо бидний энэ хүсэл зорилго нэгдэж маш амжилттайгаар хамтран ажиллаж эхэлсэн. Миний хувьд төвдөө хичээл заахаас гадна “Эх орон” телевиз болон “Соён гэгээрүүлэгч” телевизээр нийт 50 цуврал англи хэлний хичээл заасан. Түүнчлэн МҮОНРадиогийн P3 сувгаар, “Sмаrт FM107” радиогоор зайны сургалт явуулж байсан. Энэ удаад орчин үеийн технологийн шийдлийг маш сайн ашиглаж буй www.ikon.mn сайтын хамт олонтой хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Онлайнаар хичээл заах нь, оролцож байгаа хүмүүсийн тоог мэдэх боломжтойгоос гадна, ойлгохгүй, эргэлзэж байгаа зүйлээ шууд асуух, багш шууд хариулах зэргээр амьд харилцааг үүсгэж чаддаг. Энэхүү хичээл нь баасан гараг бүрийн 13 цагаас шууд явдаг. Үзэж амжаагүй хүмүүсwww.sondorkhilen.mnсайт болон Сондор хилэн зайны сургалт болон Sondorkhilen English Language centerхуудсанд хандаж нөхөн үзэх боломжтой. Онлайнаар суралцаж буй хүмүүсийн сэтгэгдэлээс үзэхэд бидний ажил цагаа олсон “хэрэгтэй ажил” болж чаджээ гэж бодон сэтгэл хангалуун байгаа.
-Сая би таныг хүлээх зуураа хэрэгт дурлаад нэг ангиар шагайж үзлээ. Гадаадын иргэд сууж байгаа харагдах юм?
-Англи хэл сурахыг хүссэн монголчуудаас гадна монгол хэл сурахыг хүссэн гадаадын иргэд ч бас манай төвд ирж суралцдаг.
-Хүн бүр гадаад хэл сурахыг эрмэлзэхийн хэрээр монгол хэлний ариун дагшин байдал алдагдаж байна. Та монгол - англи хэлний багш хүний хувьд эх хэлнийхээ халдашгүй дархан байдлыг хадгалах талаар санаа тавьдаг л байлгүй?
-Их сайхан асуулт байна. Хоёр улсын хэлээр хольж хутгаж ярьдаг хүмүүс надад таатай санагддаггүй. Үндэсний өв соёл тусгаар тогтнолоо бодсон ч тэр эх хэлээ бид хайрлаж, хамгаалах ёстой.Энэ дашрамд хэлэхэд удахгүй төвдөө монгол бичгийн сургалт явуулахаар төлөвлөж байна.
Танай төвийн орчин их сайхан тав тухтай цэмцгэр юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?
- Мэдээж сайн багш нар, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, “Сөүл” рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
’’Сондор хилэн’’ төвийн 2017 оны зуны сургалтууд 06 сарын 05, 07 сарын 03, 07 сарын 31-нд эхэлнэ ...
СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1. Насанд хүрэгчдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. Хүүхдүүдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ
ЦАГИЙН АНГИУД
1. Өглөөний анги 06.15-08.15
08.30-10.30
2. Өдрийн анги 10.30-12.30
12.30-14.30
14.30-16.30
3. Оройн цагийн анги 16.30-18.30
18.30-20.30
20.30-22.30
ТУСГАЙ СУРГАЛТУУД
1. VIP СУРГАЛТ
2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
6. ХҮҮХДИЙН АНГИ
7. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
8. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
9. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
10. Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД
Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
WEB: www.sondorkhilen.mn
PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар
-
2017 оны 5 сарын 15
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан өчигдөр болж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшичдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчид хүч үзэхээр Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд, Ардчилсан намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын Хувьсгалт намаас Намбарын Энхбаяр нар дэвшихээр бичиг баримтаа СЕХ-нд гардуулан өгөөд байсан. Тэгвэл СЕХ М.Энхболд, Х.Баттулга нарыг бүртгэж, Ерөнхийлөгчид нэр дэвших үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн байна.
-
2017 оны 5 сарын 15
Нийгмийн даатгалын үндэсний Зөвлөлөөс ажилтнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг сүүлийн 3-5 жилийн турш хангасан шилдэг 150 ажил олгогч, аж ахуй нэгжүүдийг шалгаруулан талархал гардууллаа. Уг шалгаруулалтыг Мобиком, АПУ, Саусгоби сэндс компаниуд тэргүүлсэн бөгөөд групп компаниудаас М-Си-Эс группийн М-Си-Эс Холдинг, Гоёо, М-Си-Эс Проперти, Юнивишн, Шангри-Ла Улаанбаатар, СББ Трейд, Шангри-Ла Улаанбаатар Хотел, М-Армор гэсэн 8 компани орсон байна.
М-Си-Эс групп нь 7,600 үндсэн ажилтантай, 20,000 ажлын байрыг шууд ба шууд бусаар бий болгодог, ажиллагсадынхаа тоогоор Улаанбаатар төмөр зам ХНН, Оюутолгой компаниудын дараа жагсдаг, үндэсний хувийн хэвшлийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Тус групп нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг зохицуулсан бодлого, журмуудыг үндэсний болон олон улсын стандартын дагуу байнга боловсруулан шинэчилж, мөрдөн ажиллаж иржээ. Ялангуяа хүрээлэн буй орчин, нийгэм, хүний аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах зарчмынхаа хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог өндөр түвшинд хөгжүүлэх, сургалт, хяналт, үнэлгээг улам сайжруулах, улмаар осол, гэмтлийн тохиолдлыг бууруулах чиглэлээр идэвх, санаачлагатай ажилладаг байна.
Ажилтнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг сүүлийн 3-5 жилийн турш хангасан эдгээр шилдэг 150 ажил олгогч, аж ахуй нэгжүүдийн нийгмийн даатгалын санд дараа жил төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн шимтгэл болон ажилгүйдлийн тэтгэмжийн шимтгэлийг хуульд заасан үндэслэлээр тус тус 10 хувиар хөнгөлөх болжээ.
Б.Энхтуяа
ОЛОН АЖИЛЛАГСАДТАЙ ТОМООХОН КОМПАНИУД
КОМПАНИ АЖИЛЛАГСДЫН ТОО
УБ төмөр зам ХНН 15,000
Оюутолгой ХХК 11,000
М-Си-Эс Групп 7,600
Эрдэнэт үйлдвэр ХХК 5,800
Номин холдинг ХХК 5,000
Мобиком корпораци 1,400
Эх сурвалж: ТОП-100 шалгаруулалт ба хэвлэлийн мэдээ
-
2017 оны 5 сарын 15
Д.Оюунхорол: Иргэд тарьсан модныхоо төлөө санаа зовж, хэрхэн ургаж байгааг анхаардаг болсон нь бидний ажлын үр дүнгийн эхлэл юм
Маргааш бүх нийтээрээ мод тарих өдөр тохионо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой энэ хүрээнд ярилцлаа.
-Бүх нийтээрээ мод тарих аяныг өрнүүлээд 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү аяныг өрнүүлснээр өнгөрсөн хугацаанд ямар өөрчлөлт гарав. Энэ талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
- Бүх нийтээр мод тарих хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж эхэлснээс хойш 15 дахь удаагаа мод тарих гэж байна. Энэхүү хөдөлгөөнийг өрнүүлж эхлэхээс өмнөх болон дараах иргэдийн хандлагад онцгой өөрчлөлт гарсан. Эхний жилүүдэд иргэдэд мод тарихын чухлыг уриалж ухуулга сурталчилгаа хийсэн байдаг.
Ойн тухай хуульд иргэн бүр мод тарих тухай заалт байдаг талаар жирийн иргэн бүү хэл, мэргэжлийн хүмүүс ч сайн мэддэггүй байсан. Харин өнөөдөр иргэд маань тарьсан модныхоо төлөө санаа зовдог, мод нь хэрхэн ургаж байгаа тухай мэдээллийг хүсдэг болжээ. Иргэдийн сэтгэхүй, хандлагад ийнхүү өөрчлөлт орсон нь бидний ажлын үр дүнгийн эхлэл төдийгүй бидэнд дараагийн алхмуудыг хийх, тухайлбал холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсч байгааг сануулж байгаа юм.
Хэдийгээр мод тарих үндэсний өдөр хэмээн нэрлэдэг ч бид хавар, намартаа бүтэн сарын турш тодорхой ажлуудыг зохион байгуулдаг.
-Тухайлбал?
-Тухайлбал, иргэддээ зориулан стандартын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гаргах, мод тарих сонирхолтой иргэдэд сургалт зохион байгуулах, тухайн ажлыг орон нутагт гардан хийх төр захиргааны байгууллагын мэргэжилтнүүддээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Үр дүнд нь зарим аймагт бүх нийтээр мод тарих ажлынхаа хүрээнд бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Бүх нийтээр мод тарих ажлыг зөвхөн суурин газарт зохион байгуулдаг гэдэг ойлголт өргөжин орон нутагт ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд чиглүүлж, ялангуяа говийн болон хээрийн бүсийн аймгуудад тодорхой үр дүнд хүрч байгаа. Орон нутагт аймаг, сумын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэйгөө уялдуулан тодорхой байршилд мод тарих ажлыг зохион байгуулж эхэлсэн. Харин нийслэл хотын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байгаа ч талбайн болон ажлын ачааллын хувьд хязгаарлагдмал юм. Тиймээс өнөөдрийн нөхцөлд томоохон суурьшлын бүсийн хувьд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хашаанд мод тарих нь экологийн ач холбогдолтой юм.
-Та өмнө нь “Тарьсан модоо ургуулахад анхаарал хандуулах үүднээс шинээр тарьж буй мод бүрийг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлнэ” гэж байсан. Энэ ажил ямар шатанд байгаа вэ?
-Тарьсан модоо ургуулахад олон хүчин зүйлс нөлөөлнө.
Нэгдүгээрт, тодорхой төвлөрсөн байршилд зураг төслийн дагуу тарьсан модны экологи, эдийн засгийн ач холбогдол өндөр байхаас гадна иргэд өөрийн тарьсан модоо тогтмол арчлах, хамгаалах, мэдээллийг авах боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт, тарих модны суулгац нь стандартын шаардлага хангасан байх ёстой. Гуравдугаарт, мод тарих, ургуулах талаар иргэд мэдлэг, мэдээлэлтэй байх.
Дөрөвдүгээрт тарьсан моддыг бүртгэлжүүлэх явдал юм.
Бид ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн мэдээллийн санд тарьсан мод бүрийн мэдээллийг оруулах ажлыг эхлүүлсэн. Энэ мэдээллийн санг бүрэн ашиглаж эхэлснээр шинээр тарьсан моддыг коджуулж, мод тарьсан иргэн өөрийн модны мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжтой болох юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт энэ ажлыг туршиж байгаа.
-Тарьц, суулгац импортлохыг хориглосон заалтыг Ойн тухай хуульд оруулж өгсөний үр дүн хэр гарч байна гэж та үзэж байгаа вэ?
-Бид аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босгохыг зорьж байна. Хүчирхэг, хөрөнгөтэй бизнестэй аж ахуйн нэгжүүд бий болоосой гэж хүсч байна. Мэдээж, санаснаар тийм хурдан болохгүй ч нэг үеэ бодвол аж ахуйн нэгжийн тарьц, суулгац хөрөнгө оруулалт авчирдаг шатандаа ороод байна. Нөгөө талаас бид эх орны хөрсөнд тарьсан модыг тарьж ургуулан, амьдруулж авч явах ёстой. Зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор тодорхой тооны тарьц, суулгацыг импортлох хуулийн заалт байгаа ч бизнесийн зорилгоор их хэмжээгээр импортлох явдалд гаалийн болон мэргэжлийн хяналтын газар онцгой анхаарах шаардлагатай байна. Импортын тарьц суулгацнаас ургамал хорио цээрийн дэглэм алдагдаж улмаар суурьшлын бүсийн болон байгалийн ургамалд муугаар нөлөөлнө гэдгийг анхаарч ажиллах цаг болсон. Салбарын сайдын хувьд энэ асуудалд хяналт тавьж ажиллахыг дээрх хоёр байгууллагад даалгасан. Хэрэв үүнтэй холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцон ажиллах болно.
-Ойн сангаа өргөжүүлж, тэлэх үүднээс 2014 онд Засгийн газраас улсын хэмжээнд ойн тооллого явуулсан. Бид хэдий хэмжээний ой модтой, түүнийхээ хэдэн хувийг нь хамгаалалтад авч чадсан байдаг юм бэ?
-Тайгын бүсийн ойн модыг ширхэглэж тооцвол тэрбум хэдэн зуун сая гэдэг тоо гарч байгаа. Бид заган ойн тооллогыг хийхээр ажиллаж байна. Ойн сан хорогдсон шалтгаан бага ч доройтлын шалтгаан нь өндөр гарсан. Ойн санг доройтуулж байгаа гол хүчин зүйл нь мал бэлчээрлэлтийн асуудал болж хувираад байгаа. Өөрөө өөрийгөө нөхөн сэргээх өндөр чадвартай ойн эргэн тойронд нь малаа бэлчээснээс болж нөхөн сэргэж чадахгүй хэмжээнд хүртлээ доройтчихоод байна. Мөн иргэдийн санамсар болгоомжгүйгээс түймэр гарч, хил дамнаж ч орж ирж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж хуурайшилт ихэсч, цөлжилт нэмэгдсэн. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 78.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Үүний эсрэг хийж хэрэгжүүлэх ажил бол мод тарих. Энэ ажлыг хийж чадах юм бол байгалийн сөрөг үзэгдлийн эсрэг зогсож чадна. Бидний гараар хийж чадах, бүтээн байгуулж чадах хамгийн том ажил бол мод тарих. Тарьсан мод болгоноо ургуулж чадах юм бол ирээдүй хойч үедээ ногоон дэлхийг өвлүүлж үлдээж чадна.
- Ярилцсанд баярлалаа.
-
2017 оны 5 сарын 15
Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.
Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай ажээ.
Мөн музейн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей бөгөөд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага юм.
-
2017 оны 5 сарын 15
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хамгаалалтын захиргаа 1000 мод тарилаа
-
2017 оны 5 сарын 15
09.00 “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах талаар мэргэжлийн