-
2017 оны 5 сарын 16
Ерөнхий сайд Казахстан, Беларусийн Ерөнхийлөгч нартай уулзлаа
-
2017 оны 5 сарын 16
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан орон сууц, олон нийтийн барилгын 4688 лифтэнд хяналт шалгалт хийхээс 2017 оны III/13 –V/08 хугацаанд нийт 1515 лифтэнд хяналт шалгалт хийж ноцтой зөрчилтэй 15 лифтийг зогсоосон.
Үзлэг шалгалтад хамрагдсан лифтнээс мэргэжлийн лифтчинтэй -1127, лифтчингүй 388, техникийн магадлал хийлгэсэн 356, магадлал хийлгээгүй болон хугацаа дууссан 1159 лифт байлаа.
Үзлэг шалгалтад хамрагдсан байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын холбогдох албан тушаалтанд лифтний үйл ажиллагааны чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга зүйн зөвлөгөө болон хууль, дүрэм, стандартын зөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд өгч, лифт тус бүрд “Зөвлөмж” өгч ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 16
Дорнод аймгийн ихэнх нутгаар энэ сарын 10-12 өдрүүдэд салхины хурд ширүүсч, хүчтэй цасан шуурга шуурсан байна.
-
2017 оны 5 сарын 16
Хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс “Ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нь” дадлага сургуулийг зохион байгууллаа.
Богдхан уулын Жаргалантын аманд зохион байгуулагдсан уг сургалт дадлагаар холбогдох байгууллагуудын гал унтраах багаж,тоног төхөөрөмж, ой хээрийн түймэртэй тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, гамшгийн үеийн цагийн байдал дээр ажиллах, эмнэлгийн анхан шатны тусламжийг шуурхай үзүүлэх дадлага хийлээ.
Дадлага сургуульд ГХУСАЗСЗ-ийн гишүүн хэлтэс албадын бие бүрэлдэхүүн, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон дүүргийн 4, 8, 11, 14 дүгээр хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл 120 гаруй хүн оролцсон юм гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 16
Энэ жил “Титаник” кино болон “My Heart Will Go On” дуу 20 нас хүрч байна. Киног бүтээсэн уран бүтээлчид болон дуучин Селин Дион энэ баярыг тэмдэглэхээр төлөвлөж байгаа ажээ. “My Heart Will Go On” дууг Жеймс Хорнер болон Уилл Женнингс нар бичсэн бөгөөд “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртэж байсан. Мөн энэ дуу нь дэлхийн хөгжмийн хит дууны чартуудыг байлдан дагуулж, хэдхэн долоо хоногийн дотор 900 мянган цомог борлуулагдсан түүхтэй.
“My Heart Will Go On” дууны 20 насны ойг энэ сарын 21-нд Лас Вегас хотод зохион байгуулагдах “Billboard” хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр тэмдэглэх юм байна.
-
2017 оны 5 сарын 16
МСДН-ын дэд дарга Д.Энхзаяа Төрийн ордонд дунд хуруугаа гаргав
-
2017 оны 5 сарын 16
зах
-
2017 оны 5 сарын 16
Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг батламжилж төрийн хамгаалалтад авдаг. Энэ дагуу АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг хамгаалалтад авчээ.
-
2017 оны 5 сарын 16
Амьд хөгжмийн “Play time” наадам ирэх сард зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү наадам нь Монгол Улсад 1990-ээд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн шинэ дугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хѳгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм.
2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор гадны хамтлагууд ирж, оролцдог билээ. Тухайлбал АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцон амьд хөгжим сонирхогч залууст ая дуугаа хүргэж байсан юм.
-
2017 оны 5 сарын 16
УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулан СЕХ-нд бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 14-нд дуусгавар болсон.
-
2017 оны 5 сарын 16
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо
-
2017 оны 5 сарын 16
Олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Байнгын хорооны хурал дээр согтуу байв уу гэсэн тайлбартай бичлэг нэлээд дуулиан тарьсан.
-
2017 оны 5 сарын 16
Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал, жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа” семинарыг өнөөдөр эцэслэн хэлэлцлээ. Эцсийн тайлангийн төслийн семинарт нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон нийслэлийн харьяа агентлагуудын удирдлага, холбогдох яам, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Семинарыг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Азийн хотуудын хөгжлийн санаачлага байгууллагыг төлөөлж ноён Брайн Капати нар үг хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч нээж хэлсэн үгэндээ “Азийн хотуудын хөгжлийн санаачлага (АХХС) байгууллагын техник туслалцаагаар хэрэгжүүлсэн ”Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа”-ны эцсийн тайлангийн семинарт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тус судалгааг 2016 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг гүйцэтгэж, өнгөрсөн хугацаанд явцын тайлангийн семинарыг хоёр удаа зохион байгуулан, та бүгдийн саналыг тусгаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Техник туслалцаа нь Улаанбаатар хотын гэр хорооллууд дахь хамгаалан сэргээж болохуйц соёлын өвүүдийг тодорхойлох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл боломжийг судлах зорилготой юм. Санал болгож буй төслийн хүрээнд Улаанбаатар хотын хувьд ач холбогдол бүхий хэд хэдэн соёлын өв, дурсгалыг хамгаалах ажлын зэрэгцээ тэдгээрийн ойр орчмын гэр хорооллыг хөгжүүлэх ажлыг хамтад нь авч үзэж байгаагаараа онцлогтой. Энэ аргачлалын хувьд хотынхоо түүхийг иргэдэд хүргэхийн зэрэгцээ хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар гэр хорооллын бүсэд аялал жуулчлал болон эдийн засгийн боломжийг бий болгоно гэдгээрээ чухал юм. Энэхүү ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгааг гүйцэтгэсэн “Ай Пи Ий Глобал” компанийн ажилтнууд, төслийн зөвлөхүүдэд талархал илэрхийлье. Азийн Хотуудын Хөгжлийн Санаачлага байгууллагын гол үүсгэн байгуулагч болох Азийн хөгжлийн банкинд талархал илэрхийлье. Төслийн ТЭЗҮ-ийн судалгаа гүйцэтгэх, төслийг хэрэгжүүлэх санхүүжилт босгоход Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн санхүүжилтийн түнш байгууллагууд цаашид хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.
Төслийн оролцогч талуудтай хийсэн уулзалт болон техникийн дүн шинжилгээний үр дүнд дараах 5 багц дэд төслийг тодорхойлон хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд,
-Ботаникийн цэцэрлэгээс Дарь эхийн сүм хүртэлх корридор
-Гандантэгчинлэн хийд, гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, Гэсэр сүм, Тасганы овоо
-Дамбадаржаалин хийдийн цогцолбор ба орон нутгийг хөгжүүлэх
-Хамбын овоо, Гүнжийн нүдэн нуур, тоосгоны үйлдвэр
-Баянхошуу хийд, түүний орчмын газар хамрагдсан байна.
Эдгээр 5 байршлын 3-т нь хуучны түүхт сүм хийд болон эргэн тойрны орчинг хотжилтын цогц хүрээнд сайжруулалт хийх бөгөөд төслүүдийн орчмын гэр хороололд суурь дэд бүтцийн хангамжийг сайжруулахын зэрэгцээ Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр Засгийн газар болон олон нийтийн зүгээс тавьж буй зорилт хүчин чармайлттай бүрэн уялдааг бий болгоно гэж холбогдох албаныхан хэлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 16
Агаар хөрсний бохирдлыг бууруулах, авто замын ачааллыг багасгах зорилготой шат дараатай ажлуудын хүрээнд дүүргийн 11, 12 дугаар хороонд авто замын ажил явагдаж байна. Уг замын ажилтай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа. Дүүргийн 11, 12 дугаар хороо, Самбалхүндэвийн эргэмжийн газрын замаас Дэнжийн мянгын авто замтай нийлэх 0.52 км авто замын ажил хийгдэж энэ долоо хоногт ашиглалтад орно. Уг зам тавигдахтай холбоотой газар чөлөөлөх хүсэлтийг нааштайгаар хүлээн авсан иргэдэд талархал илэрхийлж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 16
Энэ шийдвэрийг эсэргүүцсэн тус намыхан хэвлэлийн бага хурал хийж, нэг талд ажиллалаа хэмээн мэдэгдсэн бол дэмжигчид нь жагссаар байгаа юм.
-
2017 оны 5 сарын 16
2017 оны 5 дугаар сарын 15 ны өдөр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 370 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 290 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн байна.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө, “Жуковын хөшөөний урд замд Toyota prius автомашины жолооч С нь амины Ssangyong istana Э жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 39настай С, 30 настай С, 5 настай Э, 1 настай Г, 2 настай Э нарын 3 хүүхэд 3 том хүн гэмтсэн байна.
2. БГД Энхтайваны өргөн чөлөө 20-р сургуулийн урд замд амины Toyota prius автомашины жолооч А нь явган зорчигч 4 настай Э-г мөргөж гэмтээсэн.
3. ХУД Кинг тауэр байрны зүүн замд амины Lexus RX 350 автомашины жолооч О нь явган зорчигч 3 настай Т-г мөргөж гэмтээсэн байна
Урин дулаан цаг болж хүүхдүүд хараа хяналтгүй гадаа тоглох нь ихсэж зам тэврийн осол ихээр өртөж байна байна иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах шаардлагатай байна.
-
2017 оны 5 сарын 16
Төрийн ордны ”Их эзэн Чингис хаан” танхимд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд зохион байгуулж буй ”Үндэсний зөвшилцөл” арга хэмжээ эхэллээ.
-
2017 оны 5 сарын 16
Д.Дамба-Очир
-
2017 оны 5 сарын 16
ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн хөнгөн жингийн шилдэг бөх Якутын Виктор Лебедев зодог тайлахаар боллоо. “Москва-2010”, “Стамбул-2011” ДАШТ-ий аварга, “Хернинг-2009”, “Лас Вегас-2015”-ын хүрэл медальт, 2010, 2011 оны Дэлхийн цомын аварга, “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран”-гийн нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, ОХУ-ын гавьяат тамирчин өдгөө 29 настай Лебедев Якутын хотын захирагч Айсен Николаевын зөвлөхөөр томилогдож, тамирчны замналаа өндөрлүүлэхээр шийджээ. ”Рио-2016” олимпийн наадмаас хойш ганц ч удаа дэвжээн дээр гараагүй тэрбээр хөнгөн жингийн бөхчүүдээс ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа буюу зургаан удаа (2009, 2010, 2011, 2014, 2015, 2016 онд аваргалсан) түрүүлсэн юм.
-
2017 оны 5 сарын 16
Гадаадад зорчих виз хүссэн иргэдэд визний материалыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолт олгодог. Уг тодорхойлолтыг саяхныг хүртэл ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас өгч байсан билээ.
Тэгвэл цагдаагийн тодорхойлолтыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт олгож эхэллээ. Ингэснээр виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв болон Драгон салбараас авах боломж бүрдэж байна.
Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг дөрвөн газраар олгодог боллоо. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбараас нийслэлийн баруун хэсэгт оршин суудаг иргэд болон Сонгинохайрхан авто вокзалаар үйлчлүүлдэг аймгуудын иргэд үйлчилгээ авах боломжтой. Иргэд гадаадад зорчихыг урьсан урилга, бүрэн бөглөсөн визний материалтайгаа ирээд дээрх төвүүдээр үйлчлүүлээрэй” гэлээ.