Олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Байнгын хорооны хурал дээр согтуу байв уу гэсэн тайлбартай бичлэг нэлээд дуулиан тарьсан.
Өмнө нь УИХ-ын хэд хэдэн гишүүн халамцуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болоод, байнгын хорооны хуралд орж байсан түүх бий. Тиймээс үзэгчид түүнийг согтуу хэмээн дүгнэсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир энэ талаар тайлбар хийлээ.
Тэрбээр “Тэр үед оройны 23 цагийн үед хурал болсон. ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор яаралтай хэлэлцэх ёстой гээд. Миний хувьд тэр үед бие тааруухан байсан учраас тариа хийлгэсэн байсан. Даралт дээшээ, доошоо болсноос болоод хэл ярианд өөрчлөлт орсон байна гэж хүмүүс хэлж байсан. Түүнийгээ би өөрөө ч мэдээгүй. Би архи уудаг хүн биш” гэв.
Сэтгэгдэл (24)