УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулан СЕХ-нд бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 14-нд дуусгавар болсон. СЕХ МАН, АН-ын нэр дэвшигчийг бүртгэсэн ч МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг бүртгэж аваагүй. Учир нь Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй, сүүлийн таван жилд эх орондоо байнга оршин суугаагүй нь нэр дэвшихэд саад болж буй юм.
Тиймээс МАХН намаасаа өөр нэр дэвшигчийг тодруулахаар болсон. Нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх, өөр хүний нэрийг дэвшүүлэх хуулийн хугацаа маргааш дуусгавар болно. Гавьяат хуульч С.Нарангэрэл тус намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. энэ талаар тэрбээр "МАХН-аас надтай хоёр ч удаа уулзаж ярилцсан. Эхний удаад нь би бодъё гэсэн.
Дахиад уулзахад нь “МАХН-ын цаашид орших, эс оршихыг шийдэх энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, хар мөнгөгүйгээр сонгуульд оролцож болдгийг харуулахын тулд нэр дэвшихэд бэлэн” гэдгээ хэлсэн. Н.Энхбаяр даргатай уулзаагүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хотын намын дарга нар нь надтай уулзаж, санал тавьсан" гэжээ.
Сэтгэгдэл (10)